Categories
мэдээ спорт

Хязаалан насны уралдааны дүн

Тулгар Төрийн 2224 жил, Их Монгол Улсын 809 жилийн ой, Үндэсний Их Баяр наадам, Ардын хувьсгалын 94 жилийн ойн баяр наадмын хязаалан нас барианд орж ирээд байна. Хязаалан насны уралдаанд Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул, аймгийн Алдарт уяач, Эрчим хүчний дэд сайд Ө. Пүрэвбаатарын загал үрээ түрүүлсэн бол аман хүзүүнд Дундговь аймгийн Сайнцагаан сумын харьяат П.Одонбаатарын халиун, гуравт Төв аймгийн Алтанбулаг сумын харьяат Б.Алтан-Очирын сартай хүрэн, дөрөвт Өмнөговь аймгийн Даланзадгад сумын харьяат Б.Бадраагиийн халзан, айргийн тавд Дундговь Адаацаг сумын харьяат аймгийн алдарт уяач Д.Сүхбаатарын хонгор халзан орж ирлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *