Categories
мэдээ нийгэм

Ирэх намар оруулж ирэх “Харвони” эмийг 732 мянган төгрөгөөр зарна

Элэгний С вирусын эсрэг “Харвони” эмийг аравдугаар сарын сүүлч, арваннэгдүгээр сарын эхээр Монголд оруулж ирэхээр болжээ. Одоогоор эмч нараа сургаж байгаа аж. Улсын хэмжээнд 100 гаруй эмчийг сургах юм байна. Эрүүл мэнд, спортын яамнаас элэгний С вирустай иргэдийг бүртгэж, шинжилгээнд хамруулах ажил эхлээгүй гэж мэдэгджээ. Эм орж ирэхээс өмнө шинжилгээ авах гэнэ. Улсын хэмжээнд элэгний С вирустай 200 гаруй мянган иргэн бий аж. Гэхдээ эхний ээлжинд архаг өвчтэй, нэн тэргүүнд хэрэглэх шаардлагатай 52 мянган хүнд эмчийн заавраар эмийг олгохоор болжээ. Одоогоор 52 мянган хүнээ хараахан сонгоогүй байгаа аж. Эмч нараа сургалтад хамруулсны дараа элэгний С вирустай иргэдийн мэдээллийг албан ёсоор бүртгэлжүүлэхээр болжээ.

“Харвони” эмийн хувьд дэлхийн зах зээлд 94 мянган ам.доллараар худалдаалагддаг. Харин АНУ-ын “Гилеад Сайенсес” компани Монгол Улсад хөнгөлөлттэй үнээр худалдаалахаар болсон юм. Тодруулбал, нэг курс ”Харвони” эмийг нэг сая 732 мянга 500 төгрөгөөр худалдаалах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *