Categories
мэдээ нийгэм

Далбааны өдөрт зориулсан жагсаалын бэлтгэл хангагджээ

“Монгол Улсын далбааны өдөр”-т
зориулсан цэргийн ёслолын жагсаал маргааш
10.00 цагт Чингисийн талбайд эхэлнэ. Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаал долоо
дахь жилдээ болж байгаа юм.
УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон УИХ-ын гишүүд, Засгийн
газрын гишүүд, манай улсад суугаа Элчин сайдууд, ахмад дайчид, ард иргэд үзэж
сонирхох юм байна. Жагсаалын
бэлтгэл ажлын хүрээнд өнөөдөр 04.00-06.00 цагийн хооронд Чингисийн талбайд
нэгдсэн бэлтгэлээ базааж дууслаа. Бэлтгэлийн явцтай Батлан хамгаалахын сайд
Ц.Цолмон, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал Д.Даваа нар танилцсан юм.

Энэ удаагийн цэргийн ёслолын жагсаалд Зэвсэгт хүчин, ХХЕГ, ЦЕГ, ОБЕГ, ШШГЕГ,
БХИС, ХСИС зэрэг байгууллагын 1800 гаруй алба хаагч оролцож байна. Тэд энэ
сарын 7-ны шөнө мөн адил Чингисийн талбайд бэлтгэлээ чамбайруулсан юм. Цэргийн
ёслолын жагсаалыг ЗХЖШ-ын дэд дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга,
хошууч генерал Бямбасүрэнгийн Баярмагнай командлана. Тэрээр зургаа дахь жилдээ
энэхүү цэргийн ёслолын жагсаалыг командлаж байна. Харин Тугийн чиглүүлэгч болон
Тугчнаар саяхан бригадын цол хүртсэн Д.Ганзориг, Б.Амгаланбаатар нар ажиллана.
Тодруулбал, Тугийн чиглүүлэгчээр Зэвсэгт хүчний Ерөнхий зориулалтын цэргийн
штабын дарга, бригадын генерал Б.Амгаланбаатар, Тугчнаар ЗХЖШ-ын Ажиллагааны
удирдлагын газрын дарга, бригадын генерал Д.Ганзориг, Тугийн
хамгаалагчаар ЗХЖШ-ын хэлтсийн дарга, хурандаа Ц.Батсайхан, Удирдлага холбооны
хэлтсийн дарга, хурандаа Д.Энхбаатар нар ажиллаж байна.


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *