Categories
мэдээ нийгэм

Хаадын хөрөг зургаар үзэсгэлэн гаргана

Ардын хувьсгалын 94 жил, Хан Хэнтий уулын аймаг байгуулагдсаны түүхт 92 жилийн ойн баярыг угтан Хэнтий аймгийнхан хаадыг хөргөөр үзэсгэлэн гаргахаар болжээ.

Үзэсгэлэнд орон нутаг судлах музей сан хөмрөгтөө хадгалагдан буй ховор нандин уран зургуудыг дэлгэх аж.

Үзэсгэлэн нь Сэцэн ханы ордон музейд 7 дугаар сарын 8, 9-ны өдөрт, 09.00-21.00, Орон нутаг судлах музейд 7 дугаар сарын 8,9-ны өдөр 09.00-21.00 цагт иргэддээ үйлчлэх ажээ.

Аймгийн музей нь Хэнтий аймгийн соёлын өв, түүхийн дурсгалыг эрэн сурвалжлах, олж цуглуулах, бүртгэн баримтжуулах, хадгалан хамгаалах, судлан тодорхойлох, олон нийтэд дэлгэн үзүүлэх цогц ажлыг эрхлэн гүйцэтгэдэг.

Тус байгууллагыг 1949 онд “Орон нутаг судлах кабинет” нэртэйгээр анх байгуулж, 1971 онд “Орон нутаг судлах музей” болгон өргөжүүлжээ. Харин 1982 онд “Сэцэн ханы ордон” цогцолборыг сэргээн засварлаж, Угсаатны зүйн музей болгон хоёр тусдаа байранд үйл ажиллагаа явуулж эхэлсэн түүхтэй ажээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *