Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН шийдлийн Засгийн газраас гарахаар болсноо мэдэгдлээ

МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, Засгийн газраас гарах талаар шийдвэрээ гаргажээ. Хуралдааны үр дүнгийн талаар МАН-ын дарга М.Энхболд, намын ЕНБД Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, нарийн бичгийн дарга Б.Гантулга нар Төрийн ордонд мэдээлэл хийв. АН-ын бүлэг Гүйцэтгэх зөвлөлийнхөө шийдвэрийг дэмжиж МАН-ыг засгаас хөөхөөр болсон. Харин МАН-ын удирдлагууд Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж өөрсдийн байр сууриа илэрхийлсэн бөгөөд намын бүлэг болон Удирдах зөвлөлийнхөө хурлыг хийж Засгаас гарахад бэлэн гэх байр сууринд нэгджээ. МАН-ын дарга М.Энхболд “Хамтран ажиллах гэрээг цуцлахад бэлэн байна. Манай нам 6 сайдын суудалд хоргодоод байх зүйлгүй. Улс орноо хямралт байдлаас гаргахын төлөө ажилласан” гэлээ. МАН-ын ЕНБД Ж.Мөнхбат “МАН цагаан захтнуудыг дэмжих боломжгүй. Тэр хуулиудыг дэмжих боломжгүй учраас АН жудаггүй загнаж ийм санаачилга гаргалаа. МАН-ын 6 сайд нэр төртэй ажилласан. Нэр төртэйгөөр ажлаа хүлээлгэж өгөхөд бэлэн байна” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Л.ТӨР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *