П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын
хөгжмийн наадмын алтан медальт, гран при шагналт Г.Ариунбаатар өнөө өглөө эх
орондоо ирлээ. Түүнийг аав ээж, гэр бүл, багш нар нь Буянт-Ухаад тосож авч баяр
хүргэсэн байна. Г.Ариунбаатарын хувьд Буриадын дуурь бүжгийн театрт нэг жилийн
гэрээтэй дуучнаар ажиллаж байгаа юм. Түүний гаргасан амжилтыг үнэлж ОХУ-ын
Буриад улс гавьяат цол олгохоор болсон байна лээ.