Categories
мэдээ нийгэм

ТАНЫ ГАЛ ТОГООНД: Португалийн утсан өвчүү, төмстэй хуурга

Хэрвээ та Португалид очоод өдрийн хоолонд уригдвал эхэндээ нэлээд гайхаж магадгүй юм. Учир нь португаличууд өдрийн зоогондоо ямар ч салат, зууш идэхгүйгээр шууд л халуун хоолоо идэж эхэлдэг байна. Ширээн дээр чанаж болгосон эсвэл түүхийгээр байх ногоо цагаа болон халуун хоолоо тавиад таныг дайлж эхэлнэ. Загас, тахиа, үхрийн махтай хоол байж болох юм. Хамгийн гол нь та португаличуудын зочноо хүндэлж, халуун дотно яриа өрнүүлсэн зоогоос сэтгэл дундуур гарахгүй. Португаличууд өдрийн хоолоо цадтал идэх дуртайгаас гадна хоолны үеэр хундага тулган ярилцдаг. Одоо харин утсан өвчүү, төмстэй хуургыг хэрхэн хийхийг сонирхуулъя.

Хоолонд орох зүйлс

Өвчүү хэсгийн утсан мах- 150гр

Төмс- зургаан ширхэг

Шар амтат чинжүү- нэг ширхэг

Улаан амтат чинжүү- нэг ширхэг

Нимбэг 1/2

Укроп- нэг багц

Сармис- хоёр хумс

Оливийн тос-зургаан хоолны халбага

Давс, чинжүү- (өөрийн амтлахаар)

Хийх арга

1.Хальсалсан төмсөө жижиг хэрчээд давстай усанд таван минут орчим чанана.

2.Амтат чинжүүний үрийг цэвэрлэж, шоо хэлбэртэй хэрчинэ.

3.Халаасан хайруулын тавганд өвчүүний хөшиглөсөн махаа шарахдаа жижиглэн хэрчсэн сонгино, амтат чинжүүгээ нэмээрэй.

4.Мах, ногоогоо давс, чинжүүгээр амтлаад таван минут жигнэнэ.

5.Дараа нь жигнэсэн мах, ногоон дээр чанасан төмсөө хийж, жижиглэсэн сармисаа нэмээд болтол нь жигнэнэ.

6.Бэлэн болсон хоолоо таваглахдаа оливын тос болон нимбэгний шүүсээр амтлаад жижиглэсэн укропоор чимэглэж өгнө.

ГОЙМОНГИЙН САЛАТЫГ ТӨГС ХИЙЖ СУРЦГААЯ

Орц:

•Гоймон- 500 гр

•Чинжүү- нэг ширхэг

•Өргөст хэмх- нэг ширхэг

•Хиам- 200 гр

•Сыр- 150гр

•Давс- 1 цайны халбага

•Улаан лооль- хоёр ширхэг

•Сонгино- нэг ширхэг

•Яншуй- 100гр

•Оливын тос- гурван хоолны халбага

•Нимбэгний шүүс- нэг хоолны халбага

•Гич- нэг цайны халбага

•Ногоон сонгино- 100 гр

Хийх арга

1.Эхлээд салат хийхгой­монгоо сонгоно. Ямар өнгө, хэлбэр дүрстэй гоймон сон­гохоос тань шалтгаалж салат сайхан харагдана.

2.1л орчим усыг буцал­гана.

3.Ус буцалсны дараа гой­монг хийж 12-15 минут буцал­гаж зөөллөнө.

4.Гоймонг халуун уснаас шүүж авмагцаа хүйтэн усаар сайтар сойж шүүгээрэй. Ингээд хүйтэн уснаас гоймонг усгүй болтол сайтар шүүж аваад битүү саванд хийж 1 цаг орчим хөргөгчинд хөргөнө.

5.Өргөст хэмх, хиам, чинжүүг хэр­чинэ. Харин сырийг ногоо үрэгчинд үрж жижиглэвэл илүү тохиромжтой.

6.Ингээд хэрчсэн чинжүү, өргөст хэмх, хиам, сырийг хөргөгчнөөс гаргасан хүйтэн гоймондоо хийгээд давс, хар перец, яншуй, элсэн чихрийг хийж 5-10 минут сайтар хутгаж холиорой.

7.Салатанд та дээрх ор­цоос гадна улаан лооль, олон өнгийн чинжүү, брокколи, улаан сонгино, ногоон сонгино, яншуй, базилын навч, хулуу, вандуй, сармис, эрдэнэ шиш, мөөг зэргээс сонгон баяжуулж хийж болно.

8.Гоймонгийн салатны сүмс бу­юу амтлагчаабэлтгэе. 3-4 хоолны халбага оливын тос, 1-2 цайны халбага нимбэгний шүүс, 1-2 цайны халбага гичийг ва­рений шилэнд хийгээд сайтар сэгсэрч холиход жигд өнгөтэй өтгөндүү амтлагч сүмс болно.

9.Уг сүмсээр салатыг сайтар хольж амтлаарай. 1-2 чимх давс, хар перецээр амтлах эсэх нь таны сонголтод үлдлээ.

10.Өнгөлөг, амтлаг сайхан салат хийгээрэй. Амжилт хүсье, бүсгүйчүүд ээ.

БЭЛТГЭСЭН Ж.ЭНХЧИМЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *