Categories
мэдээ нийгэм

“Учиртай гурван толгой” дуурийг үндэсний хувцсаа өмсөн, очиж үзээрэй

Монголын уламжлалт соёлыг гадаад, дотоодод сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилготой “Дээлтэй Монгол-2015”, “Учиртай гурван толгой дуурь”-ийн арга хэмжээ энэ сарын 10-ны өдөр Чингисийн талбайд болно. Оролцож байгаа болон үзэж буй монгол хүмүүс заавал үндэсний хувцас монгол дээлтэй байх, гадаадын иргэд нь монголын үндэсний хувцасны хэрэглэгдэхүүн орсон хувцастай, эсвэл өөрийн орны үндэсний хувцастай байхыг зохион байгуулагчид нь хүсчээ. Тиймээс та бүхэн баяр наадмын өмнөх өдөр үндэсний хувцсаараа гоёж, “Дээлтэй Монгол” наадамд очоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *