Categories
мэдээ нийгэм

“Khaan Quest”-т БНХАУ-ын цэргүүд анх удаа оролцож байна

Монгол Улсад зохион
байгуулагдаж буй “Khaan Quest” олон улсын цэргийн сургуулилт өнгөрсөн
долоо хоногт эхэлсэн билээ. Тус сургуулилтад БНХАУ-ын Ардын армийн
цэргүүд анх удаа оролцож байна хэмээн “Синьхуа” агентлаг мэдээллээ.

Монгол, АНУ, БНХАУ, Франц, Япон тэргүүтэй 23 улсын 1200 цэрэг хээрийн
сургуулилтад оролцож байгаа юм. Монгол Улсад суугаа БНХАУ-ын Элчин
сайдын яамны Цэргийн атташегийн мэдээлснээр 2003 оноос хойш зохион
байгуулагдаж буй “Khaan Quest” цэргийн сургуулилтад Хятад улс анх удаа
цэргүүдээ илгээсэн нь энэ аж. Монгол болон АНУ-ын холбогдох албаныхан
БНХАУ-ыг цэргийн сургуулилтад анх удаа оролцож байгааг цохон
тэмдэглэжээ.

Олон улсын энхийг сахиулах, дэмжих зорилготой тус сургуулилт ирэх сарын
1-нд өндөрлөнө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *