Categories
мэдээ соёл-урлаг

Москвагийн кино наадам “Чонон сүлд”-ээр нээлээ

jan jakФранцын нэрт найруулагч Жан Жак Анногийн найруулсан “Чонон сүлд” уран сайхны кино өнгөрөгч хоёрдугаар сард Монгол улсад нээлтээ хийж олны хүртээл болж байсан. Монголчуудын аж амьдрал, ахуй соёлыг шингээн урласан энэ кино ОХУ-ын Москвагийн олон улсын наадмын нээлтийн киногоор шалгарсан. Тэгвэл тус кино наадам өнгөрөгч өдрүүдэд “Россия” театрт нээлтээ хийж, “Чонон сүлд” киногоор салхиа хагалсан байна. jan jak

Тус киноны найруулагч Жан Жак Анно Москвагийн олон улсын кино наадамд шүүгдчийн бүрэлдэхүүний даргаар сонгогдон ажиллаж байгаа юм байна. Энэ удаагийн кино наадамд нийтдээ 12 кино оролцож байгаа. Хятадын зохиолч Зян Руны романаас сэдэвлэн бүтээсэн “Чонон сүлд” кино нийт 28 сая долларын өртгөөр бүтсэн. Киноны хөгжмийг Грэмми болон Оскарын шагналт хөгжмийн зохиолч Жэймс Хорнер бичсэн билээ. Тэрээр “Titanic”, “A beautiful mind”, “Avatar” зэрэг дэлхийд алдартай олон киноны хөгжмийг зохиосон юм.jan jak

Найруулагч Жан-Жак Анно “Чонон сүлд” романыг би анх 2007 онд уншсан. Үүний дараа Хятадын төлөөлөгчид намайг урьж, 2008 онд Монголд очсон. 2009 онд бид энэ кинонд зориулж чонын бэлтрэг тэжээж эхэлсэн. Зураг авалтаа бид 2012 онд эхэлж, 2013 оны 12 дугаар сард дуусгасан.Би киног бүтээхэд нийтдээ долоон жил орчмын хугацаа зарцуулсан” хэмээн ярьжээ. Түүний ярьснаар, “Чонон сүлд” кинонд компьютер график бараг ашиглаагүй бөгөөд зургийг Өвөр Монголд авсан аж. Москвагийн олон улсын 37 дахь удаагийн кино наадам энэ сарын 26-ны өдрийг хүртэл үргэлжлэх аж.

jan jak

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *