Categories
мэдээ нийгэм

“Өдрийн сонин”-д Английн Элчин сайдынд өнжсөн тэмдэглэл нийтлэгдлээ

“Өдрийн сонин”-ы 2015.06.22-ны дугаар 20 нүүрээр хэвлэгдэн уншигчдын хүртээл боллоо. Манай сонины энэ дугаарын “Танайд өнжье” буланд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд хатагтай Жэйн Арьнолд уригдлаа. Түүний хувьд бусад элчин сайдуудаас илүү нээлттэй байр суурь илэрхийлж, өөрийн амьдралынхаа тухай хэрхэн өгүүлснийг унших боломжтой.

Улс төрийн хоёрдугаар нүүрээс УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлийн “Ерөнхийлөгч амлалтаа биелүүлэхийн тулд давхардсан эрх эдэлдэг Үндсэн хуулийн заалтуудыг дахин авч үзнэ” гэсэн ярилцлагыг унших боломжтой. Үргэлжлэл нь хоёрдугаар нүүрт хэвлэгджээ. Д.Дэмбэрэл гишүүний хувьд ардчилсан шинэ Үндсэн хуулийг батлалцаж явсан, УИХ-д суугаа цөөн гишүүдийн нэг билээ. Үндсэн хуулинд ямар өөрчлөлт орж буй талаар мэдээлэл авахыг хүсвэл өнөөдрийн дугаарыг уншаарай.

Харин “Баримт, үзэл бодол”-ын гуравдугаар нүүрт “Монголчууд Кремлийн гинжнээс салаад удаж байна, Эрдэнэчимэг гишүүнээ” хэмээх нийтлэл багтсан юм. Төр түшилцэж байгаа Их хурлын гишүүний үг, үйлдэл бүхэн хариуцлагатай байх ёстой талаар уг нийтлэл өгүүлжээ.

Улс төрийн дөрөвдүгээр нүүрт Эрдэнэт үйлдвэрийн өргөтгөлийн нээлтийн сурвалжлага багтлаа. Олон жилийн турш Монголчуудын саалийн үнээ болсоор ирсэн гэгддэг уг үйлдвэрт ямар шинэчлэлт хийгдсэн бол. Өнөөдрийн дугаарыг заавал уншаарай.

“Баримт, үйл явдал”-ын зургадугаар нүүрт “Хуулийнхан “бай”-гаа оносон уу” буюу “С.Билэгтийн босгосон төөрдөг байшин” хэмээх нийтлэл багтжээ. Нэлээдгүй хугацаанд хэл ам дагуулсан “Ноёд” группийн хэргийн талаарх нийтлэл хэвлэгдсэнийг унших боломжтой юм.

Тэгвэл долдугаар нүүрт “20 сая төгрөгний зүтгүүрийг 800 сая болгосон Г.Сэрээнэндоржийн түүх” хэмээх нийтлэл багтжээ. Уг нийтлэлээс Г.Сэрээнэндоржтой холбоотой гэх асуудлууд дээр эх сурвалж ямар байр суурь өгснийг тодруулан уншиж болох ажээ.

“Өдрийн сонин”-ы “Наадам айсуй” буланд Монгол Улсын аварга, жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, гавьяат тамирчин, Жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Одвогийн Балжинням уригдлаа. Тэрбээр манай сурвалжлагчид “Энэ жил төрийнхөө их баяр наадмаар цолоо дуудуулчихдаг юм билүү” хэмээн бодож яваагаа ярьсан байна. Уг ярилцлага арвандолдугаар нүүрт хэвлэгдсэн байна.

“Өдрийн сонин”-ы эрхэм уншигч та, манай өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба энэ гуравдугаар улирлын захиалгаа өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *