Categories
мэдээ нийгэм

Хүчит баатар Д.Хадбаатар агсаны тухай дурсамжийг “Өдрийн сонин”-оос уншаарай

Уншигч, захиалагчдаараа ямагт тэргүүлдэг үндэсний брэнд хэвлэл “Өдрийн сонин”-ын бямба гаригийн дугаар танд хүрч байна. Амралтын энэ дугаар 12 нүүрээр хэвлэгдлээ.

Өдрийн сурвалжлагаас зуны дунд сарын билэгт сайн өдөр Чингэсийн талбай хосуудын хөлд дарагдсан тухай сурвалжлагыг сонины тэргүүн нүүрнээс эхлүүлэн уншаарай.

Мөн энэ нүүрт “Баавгай” Батцэцэгт зориулсан “Сэтгэлийн илч” хандивын тоглолт болох гэж байгаа тухай мэдээллийг хүргэж байна.

Улс төрийн нүүрт УИХ-ын чуулганы баасан гаригийн хуралдааны сурвалжлага, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ОХУ-д хийж буй айлчлалын талаар мэдээлэл зэрэг үйл явдлуудыг тусгалаа.

Баримт, үзэл бодол нүүрт “ажил хаялт” зарласан УИХ дахь эмэгтэй гишүүдийн талаар хөндлөө. МАН хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийн төслөөр тав хоногийн завсарлаг авсныг эсэргүүцэж чуулганы хуралдаанд суухгүй гэдгээ мэдэгдээд байгаа билээ.

Амралтын дугаарын уламжлалт булангуудын нэг “Өдрийн зочин”-оор Нийслэлийн онцгой байдлын газрын Аврах, гал унтраах X ангийн алба хаагч Б.Мягмаржавыг онцолж байна. Тэрбээр дүрэлзсэн улаан галаас долоон настай хүүгийн амийг аварч баатарлаг үйлс бүтээсэн юм.

Дэлхийн мэдээ буланд Данийн сонгуульд ялагдал хүлээсэн эрх баригч эвслийн талаар, Тэтчерийн нууц тэмдэглэлээр ном гаргасан тухай, ОХУ-ын эсрэг хоригийг дахин сунгасан зэрэг мэдээллүүд багтлаа.

Баримт, үйл явдал нүүрт “Эр зориг гарган дүрэлзсэн галаас дүүгээ аварсан А.Цэрэнтогтохын тухай” нийтлэл хэвлэгдлээ. 16 настай А.Цэрэнтогтох хүүгийн бие тааруу байгаа гэнэ. Биеийнх нь 80 гаруй хувь түлэгдэж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байгаа ажээ. Тэгвэл түүний найман сартай дүүгийнх нь бие сайжирч байгаа таатай мэдээг дуулгая. Хоёр хүүд туслах хандивын аян өрнөж байгаа тул уншигч та ч гэсэн халуун сэтгэлийн гараа сунгаарай. Тэдэнтэй 9595-5055 дугаарын утсаар холбогдож, Хаан банкны 5018042275 дугаартай М.Дэлгэрмаагийн дансанд хандив өргөхийн уриалж байна.

Дурсахуй буланд “Хүчит баатар Дагвацэрэнгийн Хадбаатар” нийтлэл хэвлэгдлээ. Хадаа аваргын амьдрал, спортод үзүүлсэн амжуултуудын түүхэн дурсамжийг Монгол Улсын гавьяат багш Ш.Бямбажавын энэхүү өгүүллээс тольдоорой.

Өд бэх нүүрнээс МЗЭ-ийн шагналт зохиолч Я.Мөнхжаргалын “Нүд” өгүүллэгийг унших боломжтой.

Арын хүүрээс зурхай, цаг агаар, валютын ханш, үнэт цаасны гүйлгээний мэдээллүүдийг аваарай. Амралтын өдөр болгон тогтмол гардаг булан бол “Ном ярьж өгье”. Энэ удаад “Хүнчин” номын тухай танд ярьж өгч байна. Мөн “Таны гал тогоо” буланд түргэн бэлтгэх өглөөний хоолны тухай танилцуулж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *