Тайландад титэм вирусийн халдварын анхны тохиолдол бүртгэгдсэн байна. Бангкок хотын гаднах халдварт өвчин судлалын төвд титэм вирусийн халдвар илэрсэн 75 настай эрэгтэйг тусгаарлан эмчилж байна. Оман улсаас ирсэн эрэгтэй зүрхний өвчнөөр эмнэлэгт хандаж, шинжилгээгээр түүнд титэм вирусийн халдвар илэрсэн аж. Түүнтэй харилцсан 60 орчим хүнийг тусгаарлан, вирус илрүүлэх шинжилгээ хийж эхэлжээ.
Үүний зэрэгцээ Өмнөд Солонгост өнгөрсөн тавдугаар сарын 20-нд титэм вирус илэрснээс хойш 24 халдвартай өвчтөн нас бараад байна.
Тайланд улс нь Ойрхи-Дорнодын өвчтөнүүдийн хувьд эрүүл мэндийн аялал жуулчлалаар тэргүүлэгч орон юм.
Титэм вирусийн халдвар анх 2012 онд Ойрхи-Дорнодод гарснаар дэлхийн 20 гаруй орны 1000 гаруй хүн өвчилж, 500 орчим хүн нас баржээ.