Баялаг бүтээгчид буюу үндэсний үйлдвэрлэгчид өнөөдөр Чингисийн талбайд жагсаал зохион байгууллаа. Жагсаалд оролцогчид “Бидний татварын мөнгөөр импортын барааг төрд шахдаг дарга нараа огцруул”, “Импорт орлосон экспорт руу чиглэсэн аж үйлдвэрийн салбараа хөгжүүлъе”, “Хүнд суртал дарамтаа багасгаач төр минь хурдтай ажлаач” зэрэг лоозон барьсан байлаа. Тэд үндэсний үйлдвэрээ дэмжих бодлогыг яаралтай бодит ажил болгох хэрэгтэй хэмээн онцолж байв.