Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэд сайд Д.Атармаа автын осолд оржээ

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нөхрийнхөө хамт автын осолд орж, ослын улмаас түүний нөхөр н.Ган-Өнөр амиа алдсан байна. Дэд сайд Д.Атармаа болон жолооч н.Батборолзодын биеийн байдал тааруу байгаа гэнэ. Д.Атармаа Завхан аймагт “Баруун бүсийн эх, хүүхдийн өвчлөл эндэгдлийн нөхцөл байдлын үнэлгээ, цогц сургалт”-ын Ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж, сургалтаа зохион байгуулсан байна. Ингээд Завхан аймгаас Улаанбаатар хот руу өнгөрсөн ням гаригийн өглөө эртлэн хөдөлжээ. Тэд Булган аймгийн Дашинчилэн сумын нутаг дэвсгэр Борогчингийн талд явж байхдаа 20:00 цагийн орчимд осолдсон байна.

“ЛАНД 200 ХУРДТАЙ ДАВХИЖ БАЙГААД АЙЛЫН ХОНЬ ДАЙРЧ, ЗАМЫН ХАЖУУ РУУ ОНХОЛДСОН”

Дэд сайд Д.Атармаа нарыг осолдох үед ойролцооявж байсан Булган аймгийн Баяннуур сумын иргэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авсан юм.

-Таныг Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нарыг автомашинтайгаа явж байгаадосолдохүед ойрхон явж байсан гэж сонссон. Осол юунаас болж гарсан юм бэ?

– Осол гарсан Борогчингийн тал Дашинчилэн сумын газар нутагт орчихдог юм. Уг нь Дашинчилэн сумаас 21 километр, Баяннуур сумаас есөн километр зайтай.Эрүүл мэнд, спортын дэд сайд осолдсон тэр газарт байнга автомашины осол гарч, олон хүн амь насаа алдаж байсан. Өнгөрсөн намар гэхэд суудлын машин ачааны машинтай мөргөлдөж, дөрвөн хүн газар дээрээ нас барж байсан. Дэд сайд эмэгтэйн осолдсон газарт дөрвөн цагийн өмнө бас ноцтой осол гарсан. Клуггер маркийн автомашин цагаанаксенттай мөргөлдөж, дөрвөн настай хүүхэд амиа алдсан. Осол гарч энэ хавиар бужигналдаж байгаад дөнгөж намжаад байтал хар өнгийн“Ланд 200” хурдтай явж байгаад замын хажуу руууначихсан. Хэдэн адуугаа туугаад зам гаргах гэж яваад таарсан. Замын хойд талд зусаж байсан айлын хонь зам хөндлөн гарсан.Сүүлчийн хэдэн хонь замаар хөндлөн гарч явтал “Ланд 200” маш хурдтай давхиж ирээд тормос гишгээджолооны хүрдээ огцом дараад замын хажуу руу онхолдоод өнхөрчихсөн. Гурав, дөрвөн удаа хөрвөөгөөд бөөрөөрөө тогтсон. Үнэхээр аймаар осол гарсан. Машин нь базсан цаас шиг болчихсон байна лээ. Дотроос нь хүн амьд гарч ирэхэд бэрх болчихсон байсан. Машины жолооч нь эхлээд гарч ирсэн. Тэр хавийн хүмүүстэй хамт машинаас эмэгтэй, эрэгтэй хоёр хүн гаргаж ирсэн юм. Нүүр нь битүү цус болчихсон хэн болох нь танигдахгүй байсан.Гэхдээ хоёулаа амьсгаатай байсан шүү. Удалгүй Дашинчилэн, Баяннуур сумаас эмч нар ирсэн. Тэгээд л аваад явсан. Эрэгтэй нь бурхан болчихсон гэж сонссон.

-Юунаас болж осол гараад байгаа талаар танд сонсч дуулсан зүйл байна уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй юм. Сүүлийн хэдэн жил осол олноороо гарч хүний эрдэнэт амь нас үрэгдээд байгаа энэ газарт анхааруулах тэмдэг хиймээр байгаа юм. Борогчингийн хөндийн зам ямар чсаад, энхэл донхол байхгүй. Машин болгон энэ хөндийгөөр хурдтай давхидаг.Тэгээд Баяннуур сум талаасааБорогчингийнхоо гүүр арай хүрэлгүй осол аваарт орчихоод байна. Энэ газрыг аргадаж, маани мэгзэм уншиж өгөх хэрэгтэй гэж манай нутгийнхан байнга ярьдаг юм.

Д.АТАРМАА УХААН ОРООГҮЙ БАЙНА ГЭВ

Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа нарыг Дашинчилэн сумын эмч нар Баяннуур сумын эмнэлэгт хүргэсэн байна. Баяннуур сумын их эмч Булган аймагт ажлаар яваад эзгүй байсан гэнэ. Иймд Дашинчилэн сумын эмч нар осолдсон хүмүүст анхны тусламж үзүүлсэн байна. Дэд сайд Д.Атармаагийн нөхөр н.Ган-Өнөр Баяннуур сумын эмнэлэгт хүргэгдэж очоод хоёр цаг орчим болоод амьсгал хураажээ. Хотоос яаралтай тусламжаар гарсан нисдэг тэрэг Баяннуур суманд бууж байхад талийгаач амьсгал хураасан гэдгийг эх сурвалж хэлж байв. Осол гарснаасхойш одоог хүртэл дэд сайд Д.Атармаа ухаан ороогүй аж. ГССҮТ-ийн эмч нарын хэлж буйгаар тархи, нуруундаа маш хүнд гэмтэл авсан гэнэ. Мэс засалд орох үгүй нь одоогоор шийдэгдээгүй байгаа гэнэ. Эмч нарын зөвлөлөөр мэс засалд орох эсэхийг шийдэх аж.Өчигдөр 20:00 цагийн байдлаар ухаан ороогүй биеийн байдал тааруубайгаа гэдгийг ГССҮТ-ийн Эрчимт эмчилгээний эмч нар хэлж байв.

ЖОЛООЧ БАТБОРОЛЗОД БАЯННУУР СУМЫН ЭМНЭЛЭГТ ХЭВТЭН ЭМЧЛҮҮЛЖ БАЙНА

Жолооч Батборолзодын биеийн байдал тааруу, Баяннуур сумын эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгааг эх сурвалж онцолж байлаа. Батборолзодын биеийн байдал осол гарсны дараа гайгүй байсан гэнэ. Харин өчигдөр өглөөнөөс хойш биеийн байдал эрс муудаж, даралт нь ихэсч, нуруу, хүзүүндээ авсан гэмтэл нь хүчтэй өвдөлт өгөх болсон байна. Баяннуур сумын эмнэлэг нарийн мэргэжлийн оношилгооны тоног төхөөрөмж байхгүйн улмаас жолооч Батборолзодын гэмтэл тодорхойгүй байгаа аж. Түүний ар гэрийнхэн машинтай очиж, гэмтлийн эмнэлэгт авчрахаар болсон байна.Баяннуур сумын эмнэлгийн өвчин намдаах тариа болон бусад эм бэлдмэл дууссан гэх мэдээллийг өгч байлаа.

Э.БААТАР

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *