Categories
мэдээ нийгэм

Вируст гепатитын олон улсын II чуулган Монголд болно

“Эрүүл элэг” хөтөлбөрийн хэрэгжилтийн талаар “Оном” сангаас өнөөдөр мэдээлэл хийлээ.

Өнгөрөгч оны
есдүгээр сарын 8-наас тус сангийн санаачлагаар хэрэгжиж эхэлсэн уг
хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг, Баянгол дүүрэгт эрт илрүүлэлтийн дэд
хөтөлбөр хэрэгжүүлж 8000 гаруй хүнийг хамруулсан байна. Дээрх
хөтөлбөрийн хүрээнд Монголд элэг судлалын чиглэлээр үйл ажиллагаа
явуулдаг төрийн бус байгуулагуудтай тавдугаар сарын 25-нд хамтарсан
хурал зохион байгуулжээ.

Үүнээс гадна
элэгний С вирусын эсрэг үйлчилгээтэй Харвони эмийг өнгөрсөн сарын 22-нд
Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэсэн нь “Эрүүл элэг” хөтөлбөрийн нэг
том зорилт биелж байгаа юм. Энэ эмийг зөвхөн нарийн мэргэжилийн
оншилгоогоор эмчилгээнд орох шаардлагатай гэж үзсэн өвчтөнд худалдаалах
ажээ. Уг эм элэгний өвчлөлийн вирусыг 90 гаруй хувиар устгадаг байна.

Мөн Улаанбаатар
хотод энэ сарын 23-нд зохиогдох вируст гепатитын олон улсын хоёрдугаар
чуулганд АНУ, ИБНВУ, Япон, БНХАУ, БНСВУ, Монгол улсын эрдэмтэд, нарийн
мэргэжлийн эмч нар оролцож, вируст гепатиттай тэмцэх арга аргачлал,
хамтын ажиллагааны талаар илтгэл тавьж хэлэлцүүлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *