Манай улсын нэг иргэн корона вирусын халдвара нас барсан гэсэн мэдээлэл өчигдөр фэйсбүүк хуудсаар цацагдаж байсан. Тэгвэл энэ нь ташаа мэдээлэл болохыг албаны хүний тайлбар баталлаа.
Өнөөдрийн байдлаар монгол хүн энэ
вирусын халдвар авсан, нас барсан тохиолдол бүртгэгдээгүй байна. Харин
БНСУ-д нэг иргэн нас барсан бөгөөд тэрээр элэг шилжүүлэн суулгах
эмчилгээнд яваад донороо хүлээж байхдаа бие нь муудаж, амь насаа алдсан.
Эмчлүүлж байсан эмнэлгээс нь вирусын халдвараар бус өөрийн эмчлүүлж
байсан хавдрын өвчнөөр нас барсан гэсэн мэдээллийг ирүүлсэн гэж ГХЯ-ны
Консулын газрын захирал Н.Батаа мэдээлэв.
Хамгийн сүүлийн /өнөөдөр/ мэдээллээр БНСУ-ын 150 иргэн корона вирусын халдвар авч, 16 хүн нас барсан байна. Тэдний 50 хувь нь 50-иас доош насны иргэн байсан бөгөөд хоёр нь ямар нэг суурь өвчингүй байжээ.
Тус улсад цэргийн ангиудыг хөл хориог цуцлан үйл ажиллагаа хэвийн явуулж эхэлсэн байна. Мөн түр хаасан сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг ч эхлүүлжээ.