Categories
мэдээ нийгэм

Гачууртын замыг хэсэгчлэн хаажээ

Улиастай-Гачуурт чиглэлийн 11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлыг энэ сарын 2-ноос эхлэн хийж байгаа билээ. Уг ажлын хүрээнд нэг метрийн диаметртэй төмөр бетон дугуй хоолойн ажил шинээр хийхтэй холбогдуулж энэ сарын 13-ны 08.00 цагаас 27-ны 07.00 цаг хүртэл 160 метр урт зам хаагаад байгаа юм.

Мөн Улиастай – Гачуурт чиглэлийн замыг өчигдөр оройн 23.00 цагаас энэ сарын 29-ний 07.00 цаг хүртэл хэсэгчлэн хааж, зам барилгын ажил хийх болсныг мэдэгдлээ. Авто зам хаасан үед тээврийн хэрэгслийг түр замаар хөдөлгөөнд оролцуулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *