Categories
мэдээ спорт

Бүх цэргийн наадамд Л.Батзориг түрүүлж, цэргийн арслан цолны болзол хангалаа

Цэргийн цол чимэг олгодог “Бүх цэргийн наадам”-ын үндэсний бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо. Барилдааныг нээж Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав үг хэлсэн юм.

Барилдаанд аймгийн хурц арслан Ё.Эрдэнэжаргал, Ш.Мөнгөнбаатар, А.Алтанхуяг, Д.Цэвэлсодном, С.Ариунбилэг, Ш.Шинэбаяр, Н.Жаргалбаяр, Б.Одгэрэл, О.Гантулга, Ба.Баярсайхан, аймгийн арслан А.Сүмбээ, Д.Батжаргал, О.Баярхүү, Б.Хашбат, Б.Дэлгэрсайхан нараар магнайлуулсан аймаг цэрэг, сумын цолтой хүчит 256 бөх зодоглолоо. Барилдааны зургаагийн даваанд Д.Цэрэнтогтох, С.Биндэръяа нар давж, цэргийн начин цолны болзол хангасан юм.

Харин долоогийн даваанд Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын харьяат аймгийн хурц арслан Б.Одгэрэл Увс аймгийн харьяат аймгийн хурц арслан О.Гантулгаар долоо давж үзүүр түрүүнд үлдсэн юм. Мөн аймгийн заан Л.Батзориг аймгийн арслан Ц.Чимэддоржийг давснаар үзүүр түрүүнд үлдсэн.

Ийнхүү Б.Одгэрэл, Батзориг нар үзүүр түрүү булаалдан барилдсанаас аймгийн заан Л.Батзориг давж, цэргийн наадмын түрүүг хүртлээ.

Гурвын даваа

1. Ё.Эрдэнэжаргал а.х.а – Э.Ширнэн а.н

2. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Д.Дэлгэрбат а.а

3. А.Алтанхуяг а.х.а – Б.Болдбаатар а.з

4. Д.Цэвэлсодном а.х.а – Ц.Ганбат а.н

5. С.Ариунбилэг а.х.а – О.Түмэн с.з

6. Ш.Шинэбаяр а.х.а – Д.Цэрэнтогтох с.з

7. Н.Жаргалбаяр а.х.а – Д.Тамир а.а

8. Б.Одгэрэл а.х.а – Ууганбаяр а.н

9. О.Гантулга а.х.а – Н.Ганзориг а.а

10. Б.Дэлгэрсайхан а.а – Т.Бэгзсүрэн а.з

11. Х.Мэндбаяр а.а – Биндэръяа с.з

12. М.Бадарч а.а – Г.Жамбалдорж а.н

13. Д.Амаржаргал а.а – М.Даваасүрэн а.з

14. Б.Баатарцол а.а – М.Баасанбат а.з

15. Ч.Ганзориг а.а -Д.Ихтамир а.н

16. Л.Нямбаяр а.а – Б.Түмэндэмбэрэл с.з

17. Б.Ганхуяг а.а – Б.Чимэдвандан а.а

18. П.Мөнхбат а.а – Энхчулуун с.з

19. Б.Батдорж а.а – Х.Гантулга а.н

20. Б.Номиндалай а.а – Г.Ганцоож а.н

21. Н.Золбоо а.а – Д.Буянт а.з

22. Ш.Дарханбат а.а – Х.Батбаяр а.х

23. Б.Эрдэнэхүү а.а – Ж.Наранбаатар а.а

24. Н.Батсайхан а.а – Д.Тогтохжаргал а.х

25. Ц.Чимэддорж а.а – Т.Сайнжаргал а.н

26. Б.Бат-Орших а.а – Б.Энхсайхан ц.н

27. Б.Тайван а.а – Э.Энх-Амгалан а.х

28. Д.Энхбаяр а.а – П.Батсүх а.н

29. Ш.Пүрэвгарьд а.а – А.Отгонбаатар а.з

30. Э.Ванданцэрэн а.а – Д.Анар а.а

31. Б.Хүдэрбулга а.а – Ц.Эрхэмбаяр а.х

32. Ө.Сүхбат а.а – Л.Батзориг а.з

Дөрвийн даваа

1. Ё.Эрдэнэжаргал а.х.а – О.Түмэн с.з

2. Ш.Мөнгөнбаатар а.х.а – Д.Цэрэнтогтох с.з

3. А.Алтанхуяг а.х.а – Г.Биндэръяа с.з

4. Д.Цэвэлсодном а.х.а – Энхчулуун с.з

5. Б.Одгэрэл а.х.а – Б.Түмэндэмбэрэл с.з

6. О.Гантулга а.х.а – Г.Ганцоож а.н

7. М.Бадарч а.а – Х.Гантулга а.н

8. Д.Амаржаргал а.а – П.Батсүх а.н

9. Б.Баатарцол а.а – Э.Энх-Амгалан а.х

10. Ч.Ганзориг а.а – Т.Бэгзсүрэн а.з

11. Ш.Дарханбат а.а – Л.Батзориг а.з

12. Н.Золбоо а.а – Б.Чимэдвандан а.а

13. Ц.Чимэддорж а.а – Д.Анар а.а

14. Б.Бат-Орших а.а – Ш.Пүрэвгарьд а.а

15. Н.Батсайхан а.а – Б.Хүдэрбулга а.а

16. Б.Эрдэнэхүү а.а – Д.Тамир а.а

Тавын даваа

1. Ё.Эрдэнэжаргал а.х.ам – Д.Цэрэнтогтох с.з – Д.Цэрэнтогтох давж цэргийн начин цолны болзол хангав

2. Д.Цэвэлсодном а.х.а – Г.Биндэръяа с.з – Г.Биндэръяа давж цэргийн начин цолны болзол хангав

3. Б.Одгэрэл а.х.а – Б.Баатарцол а.а

4. О.Гантулга а.х.а – Д.Амаржаргал а.а

5. Ч.Ганзориг а.а – Д.Тамир а.а

6. Н.Золбоо а.а – Ц.Чимэддорж а.а

7. Ш.Пүрэвгарьд а.а – Х.Гантулга а.н

8. Б.Хүдэрбулга а.а – Л.Батзориг а.з тунав

Зургаагийн даваа

1. Б.Одгэрэл а.х.а – Д.Цэрэнтогтох с.з

2.О.Гантулга а.х.а – Г.Биндэръяа с.з

3. Ц.Чимэддорж а.а – Д.Тамир а.а

4. Л.Батзориг а.з – Х.Гантулга а.н

Долоогийн даваа

1. Б.Одгэрэл а.х.а – О.Гантулга а.х.а

2. Ц.Чимэддорж а.а – Л.Батзориг а.з тунав

Наймын даваа

1. Б.Одгэрэл а.х.а – Л.Батзориг а.з

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *