Categories
мэдээ нийгэм

Төв цэвэрлэх байгууламжийн засварыг хийж дуусчээ

Төв цэвэрлэх байгууламжийн засварын ажлыг гүйцэтгэж дууссан гэнэ. Засвар хийхтэй холбогдуулан 12-ны өдрийн 22.00 цагаас 13-ны 08.00 цаг хүртэл иргэдийн хэрэглээний усыг хязгаарласан. Харин архи, пиво, ундаа, ус, арьс ширний үйлдвэрүүдийн усыг өчигдөр бүрэн хаагаад байсан юм. Тэгвэл өнөөдөр засвар дууссан учраас дээрх үйлдвэрүүдийн усыг хэвийн өгч эхэлсэн гэнэ.

Төв цэвэрлэх байгууламжийн аэротенкийн хэсэг элэгдэж муудсанаас цэвэрлэгдээгүй бохир ус, цэвэрлэсэн усандаа холилдон, тусгаарлагч хана өнөө маргаашгүй нурах эрсдэлд хүрсэн. Энэ хана цөмөрвөл бохир ус халин асгарах аюул учраад байсан юм. Дээрх засвартай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг маргааш УСУГ-аас хэвлэлийн бага хурал хийж, олон нийтэд мэдээлэх аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *