Увс аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга мөн Увс аймаг дахь Ардчилсан намын
дарга болон Ж.Батмөнхийн гэр бүлээс Монголын Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдоржид хандан хүсэлт гаргажээ. Тэд уг хүсэлтдээ “Монгол Улсын
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж танд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын
мэнд хүргэе. Төр нийгмийн зүтгэлтэн Ж.Батмөнх агсны мэндэлсний 90 жилийн
ой 2016 онд тохионо. Монгол оронд 25 жилийн тэртээ өрнөсөн Ардчилсан
хувьсгалыг тайван замаар эхлүүлэх, хүн төрөлхтний түүхэн сонголтыг цус
урсгалгүйгээр тосон авахад тухайн үеийн Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн
дарга, Сайд нарын зөвлөлийн дарга Ж.Батмөнх агсны хэлсэн “ХҮЧ ХЭРЭГЛЭЖ
ХЭРЭГЛЭЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ” гэсэн үг эрин үеийг тосон авах суурь үзэл
санаа болсон билээ. Ардчилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж та төр нийгмийн
зүтгэлтэн Ардчилсан хувьсгалын өлгийдөгч Ж.Батмөнх агсны “ХҮЧ ХЭРЭГЛЭЖ
ХЭРЭГЛЭЖ ХЭРХЭВЧ БОЛОХГҮЙ” үгэнд Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн
хүрээнд Төрийн соёрхол олгох хүсэлтийг Увс аймгийн ИТХ, ЗДТГ, Увс
аймгийн Ардчилсан нам, Ж.Батмөнх агсны гэр бүлийнхэн, Увс аймгийн Хяргас
сумын ард иргэдийн мянган гарын үсэг бүхий хүсэлтээр хүргүүлж байна.
Бид уг ойн хүрээнд Ж.Батмөнх агсны“ХҮЧ ХЭРЭГЛЭЖ ХЭРЭГЛЭЖ ХЭРХЭВЧ
БОЛОХГҮЙ” хөшөө цогцолборын ажлыг эхлүүлэх гэж байна. Энэ үг Төрийн
соёрхол хүртсэнээр Монголын төр иргэдийнхээ эрх чөлөөг хүндэтгэн
хамгаалах,хүч хэрэглэж болохгүй үзэл санааг хойч үеийнхээ оюунд мөнхөд
сийлэх чухал алхам болох билээ” гэсэн байна.