Categories
мэдээ улс-төр

Таван толгойн гэрээний англи, монгол хэл дээрх хувилбарыг харьцуулан шалгаж байгаа гэнэ

Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон дагалдах бусад гэрээг байгуулах асуудлаар дүгнэлт гаргаж, шийдвэрийн төсөл боловсруулах Улсын Их Хурлын ажлын хэсэг хуралдаж, дэд ажлын хэсгийн ажлын явцыг сонсчээ.

Таван толгойн ордыг ашиглах Хөрөнгө оруулалтын болон бусад дагалдах гэрээний англи хэл дээрх төслийг Засгийн газраас Ажлын хэсэгт зургадугаар сарын 5-нд хүргүүлсэн юм байна. Ажлын хэсэгт ажиллаж байгаа хуульчид гэрээний англи болон монгол хэл дээрх төслийг харьцуулан шалгаж байгаа аж. Англи болон монгол хэл дээрх төсөлд маш их зөрүү гарч байгаа учир Гадаад хэргийн яам руу шилжүүлж албан ёсны орчуулга хийлгэх нь зүйтэй гэж үзснэ гэнэ.

Мөн Засгийн газраас Энержи Ресурс ХХК болон Чайна Шенхуа Энержи компанийн хооронд байгуулах “Хамтарсан компани байгуулах гэрээ”, Энержи Ресурс болон Эрдэнэс Тавантолгой ХК-ийн хооронд байгуулах “Эрх үүрэг шилжүүлэх гэрээ”-ний төслүүдийг Ажлын хэсэгт хүргүүлээгүй, хүлээгдэж байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *