Categories
мэдээ нийгэм

Төрийнх ч юм шиг олон нийтийнх ч юм шиг хамелон барилгуудыг “Өдрийн сонин” онцоллоо

Монголд хамгийн олон уншигч, захиалагчтай “Өдрийн сонин”-ы бямба гаригийн дугаар хэвлэгдэн гарлаа. Эхний нүүрт Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргана” хэмээн хэлсэнийг нийтэлжээ. Орон сууцны зээлийн урьдчилгаа 10 хувийг төлөөд, урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх боломж бүрдэнэ хэмээн Ерөнхий сайд тайлбарласан байна.

Уламжлалт “Нэг ангийнхан” буланд Ардын жүжигчин А.Нэргүй,гавьяат Б.Сийлэгмаа нарын ангийнхан уригджээ. Тэд их сургуулиа бүгд улаан дипломтой төгссөн гэнэ.

“Рок мангас” гэгддэг Р.Мөнхсайхан “Гурван зуун мотоцикльчин анх удаа наадам хийх гэж байна” хэмээн өгүүлжээ. Тэр Харли Дэвидсон унадаг, салхи татуулан давхих дуртай нэгэн.

“Улс төр” нүүрт Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргил “Иргэд гуравдагчхүчний орон зайг үнэхээр их үгүйлж байна” гэв.

“Баримт үзэл бодол” нүүрт Төрийнх ч юм шиг, олон нийтийнх ч юм шиг хамелон барилгуудын тухай асуудал дэвшүүлсэн байна.

“Гэмт хэргийн тойм” булан Г.Дэнзэнг наадам өнгөртөл хорихоор болсоныг онцолжээ.

“Өдрийн зочин” Харцага, начин цолтнуудын халз барилдааныг магнайлсан Баатархүүгийн Пүрэвсүрэнг онцлов.

“Дэлхийн мэдээ” крона вирусээр дөрвөн хүн амиа алдсан тухай мэдээллээ.

Хөх мөрөнд живсэн Хятадын онгоцыг уснаас гаргасан байна.

Женнифер Лопес Монголд ирэх эсэхийг есдүгээр нүүрээс уншаарай.

“Өд бэх” нүүрээс Б.Баярсайханы “Үйлийн үр” өгүүллийг хүлээн авна уу. Ц.Чимэддоржийн алдарт “Малчин” шүлгийг ахин нэг уншихад таалагдана даа.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завъяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно. “Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-гоос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *