Замын ачааллыг хөнгөлөх зорилготой автомашины дугаарын хязгаарлалтын
үйлчилгээг наймдугаар сарын 15-наас цуцлах саналыг Нийслэлийн засаг
даргын тамгын газрын Зам тээвэр, дэд бүтэц хариуцсан орлогч Н.Гантөмөр
тавьсан талаар Хотын захирагч Э.Бат-Үүл мэдээллээ.
Учир нь нийтийн тээврийн шинэчлэлтийг өнгөрсөн хоёр жилийн хугацаанд
хийсэн учраас дугаарын хязгаарлалтыг цуцлах нөхцөл бүрдсэн гэж үзэж
байгаа ажээ.
Нийтийн тээврийн салбарт энэ зун хэд хэдэн шинэчлэлт хийж байна.
Тодруулбал долдугаар сарын 1-нээс эхлэн нийтийн тээврийн цахим карт
нэвтэрч буй мөн 21 метрийн урттай угсраа автобусаар үйлчилж буй зэрэг
шинэчлэлтүүд хийж байгаа юм. Нийтийн тээврийн шинэ сүлжээ үйлчилгээнд
шилжээд наймдугаар сарын 15-наас эхлэн дугаарын хязгаарлалтыг зогсоох
саналтай байгаа талаараа Нийслэлийн Засаг дарга хэллээ.