Categories
мэдээ нийгэм

Төв замыг наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл гурван үе шаттайгаар хаана

Дулааны
болон цэвэр бохир усны шугам хоолойн өргөтгөлийн ажил хийгдэх,
төлөвлөгдсөн зам засварын ажил эхэлж байгаатай холбогдуулан
энэ сарын 7-ны өдрөөс эхлэн наймдугаар сарын 16-ны өдөр хүртэл
Энхтайвны өргөн чөлөөний Төв шуудангийн уулзвараас Баруун дөрвөн замын
уулзвар хүртэлх замыг гурван үе шаттайгаар хаана гэж Нийслэлийн авто
замын газраас мэдээллээ.

Улмаар замын хөдөлгөөний урсгал чиглэлийг өөрчлөх, дугаарын хязгаарлалтыг зохицуулж байсан захирамжид өөрчлөлт орохоор боллоо.

Уг ажил хийгдсэнээр Нийслэл хотын 8000 өрх дулааны болон цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдох болно.

Хийгдэх ажлууд:

Нэгдүгээр үе:

Төв
шуудангийн уулзварын баруун талаас Цэцэг төвийн уулзварын зүүн тал
хүртэл замын зорчих хэсэг хаагдахад замын хөдөлгөөнийг тухайн хоёр
уулзварт хааж Цэцэг төвийн уулзвараас 1-р сургуулийн уулзвар хүртэл
нэг чигийн хөдөлгөөнд оруулан Сөүлийн гудамж, Сүхбаатарын гудамж бага
тойруугаар хөдөлгөөнийг задлан Чингисийн өргөн чөлөөнд нэмэлт түр гэрлэн
дохио байрлуулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна.

Баруунаас
ирэх нийтийн тээврийн автобусыг Сөүлийн гудамжаар оруулан Энхтайвны
өргөн чөлөө уруу зүүнээс ирэх нийтийн тээврийн автобусыг Сүхбаатарын
гудамжаар оруулан Чингисийн талбайн баруун талд 2 автобусны зогсоол түр
байгуулан иргэдэд үйлчлэхээр төлөвлөсөн байна.

Хоёрдугаар үе:

Цэцэг
төвийн уулзвараас УИДэлгүүрийн уулзвар хүртэл зам хаагдахад Цэцэг
төвийн уулзвараар хөдөлгөөнийг хойш урагш эргүүлэн Сөүлийн гудамж
Худалдааны гудамж, Баруун сэлбийн гудамжаар хөдөлгөөнийг задлан
зохицуулахаар төлөвлөсөн ба нийтийн тээврийн автобусыг мөн замуудаар
зорчуулахаар төлөвлөсөн.

Гуравдугаар үе:

Улсын
Их дэлгүүрийн баруун талаас Баруун 4 зам хүртэл зам хаагдахад Баруун
сэлбийн гудамж, Жуулчны гудамж, Сөүлийн гудамжаар хөдөлгөөнийг
нэвтрүүлэн Жуулчны гудамжийг зүүнээс баруун тийш нэг чигийн хөдөлгөөнд
оруулан замын хөдөлгөөнийг зохицуулахаар төлөвлөж байна. Тухайн замаар
нийтийн тээврийн автобусыг зорчуулахаар төлөвлөсөн.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *