Categories
мэдээ нийгэм

“Монголын Бизнес Форум” олон улсын арга хэмжээ болно

Олон улсын хөрөнгө оруулалтын банк (ОУХОБ) болон Монголын Банкны Холбоо (МБХ) хамтран Монголын Бизнес Форум олон улсын арга хэмжээг “Монгол Улсын хөгжил ба олон улсын хамтын ажиллагаа” сэдэв дор 2015 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Кемпински Хаан Палас зочид буудалд зохион байгуулах гэж байна.

Уг олон улсын форумд Монгол Улсын банк, санхүү, бизнесийн байгууллагууд болон ОУХОБ-ны удирдлагууд, мөн тус банкны гишүүн орнууд болох Болгар, Куба, Чех, Унгар, Румын, Словак, Вьетнам улсын банк санхүү, бизнесийн салбарын өндөр түвшний төлөөлөгчид оролцож, Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин, боломж, цаашдын хамтын ажиллагааны талаар хэлэлцэх юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *