Categories
мэдээ нийгэм

Популистуудын уршгаар 17.3 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 4.4 хувьд хүрээд байна гэв

Монголын бизнес эрхлэгчдийн төлөөлөл, төрийн бус байгууллагуудаас өнөөдөр мэдээлэл хийлээ. Хэвлэлийн бага хуралд МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав, Монголын бизнесийн зөвлөлийн тэргүүн Д.Жаргалсайхан, Хөдөөгийн бичил санхүүгийн хөгжлийг дэмжих холбооны ТУЗ-ийн гишүүн Ч.Ганхуяг тэргүүтэй бизнесийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Тэдний зүгээс дараах шаардлагыг тавьж байна.

-Популистуудын хийсэн “эх оронч” ажлыг уршгаар 17.3 хувьтай байсан эдийн засгийн өсөлт 4.4 хувьд хүрээд байна.

-Уул уурхайн уналтаас үүдэн төгрөгийн ханш унаж, худалдан авалт буурч, бүх салбарт сул зогсолт бий болж ажилгүйдлийн түвшин 7.4 хувьд хүрлээ.

-Эрх баригчдын хууль бус үйлдэл нь эцэстээ хөрөнгө оруулагчдыг үргээж, эдийн засгийн эрх чөлөөг боомиллоо хэмээн бизнесийн салбарынхан хэлж байна. Тэдний зүгээс хүсч буй зүйл нь уул уурхай, эдийн засгийн асуудлаар эрх баригчид популист хийх бус, нэгдмэл шийдэлд хүрч санхүүгийн эрх чөлөөнд хүрэх явдал юм.

Монгол Улс гадны хөрөнгө оруулагчдыг хэсэгтээ л үргээсэн. Харин сүүлийн өдрүүдэд Оюутолгойн далд уурхайн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг шийдвэрлэсэн явдал нь үргээсэн хэдийгээ эргүүлэн татахад түлхэц өгч байна хэмээн тэмдэглэж буй. Яг энэ мөчид л Монгол Улс нэгдмэл байр суурины үүднээс зөв бодлого боловсруулж эдийн засгийн нөхцлөө ч сайжруулах нь зөв хэмээн бизнесийнхан харж байгаа. Тиймээс ч хандлага наашилж ирсэн энэ үед “эх оронч” популистуудын хүчээр бус, бизнесийн байгууллага, төр засаг хамтран нэгдмэл шийдвэр гаргаж явахыг хүнд байдалд орсон гэх бизнесийн байгууллагын төлөөллүүд төр засгаас шаардсан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *