Categories
мэдээ нийгэм

Банкуудын нэхэмжлэлтэй хэргийн шүүх хурал хойшиллоо

ШӨХТГ-ын улсын байцаагч нар “…банкуудын зээл олгохдоо авч буй шимтгэл, хураамж гэх төлбөрийг давхардуулж авдаг, шимтгэлийг бодит зардалтай уялдуулаагүй буюу өндрөөр тооцдог, эдгээр шимтгэл, хураамжийн талаар төөрөгдүүлсэн мэдээллийг харилцагч нартаа өгдөг” гэх зөрчлийг тогтоон нэр бүхий 9 банкинд улсын байцаагчийн дүгнэлт, “…өөрийн банкны зээлийн үйлчилгээний шимтгэл, хураамжийн талаар мэдээллийг зээлдэгчдэд бүрэн, үнэн зөв өгч байх, зээлийн шимтгэл, хураамжийг давхардуулан авахгүй байх, зээл олгосны шимтгэлийг гарч буй зардалтай уялдуулан үндэслэлтэй тогтоох” албан шаардлага хүргүүлжээ.

Үүнийг Хас банк, Капитал банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банк,
Ариг банк, Хаан банк, Капитрон банк, Чингис хаан банк, Улаанбаатар хотын
банк үл зөвшөөрч, илт хүчин төгөлдөр бус захиргааны актад тооцуулахаар
шүүхэд нэхэмжлэл гаргасныг Захиргааны хэргийн шүүхүүд хянан хэлэлцэж
байгаа билээ.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгч нэр бүхий 9 банкны нэхэмжлэлийг
бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгч нарын хяналтын
журмаар гаргасан гомдлоор хэргийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны
захиргааны шүүх өнөөдрийн хуралдаанаар хянан хэлэлцэхээр товлон зарлаад
байсан юм.

Өнөөдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч Худалдаа хөгжлийн банк, Хаан
банкны зүгээс өмгөөлөгч авах хүсэлтийг тус тус гаргасныг шүүх
бүрэлдэхүүн хэлэлцээд хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг энэ сарын
15-ны өдөр хүртэл хойшлууллаа.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *