Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд өчигдөр “Эх үрсийн баяр”-ыг тохиолдуулан “Монгол ээжийн баяр” урлаг соёлын арга хэмжээ боллоо. Тус арга хэмжээний хүрээнд нийслэлийн есөн дүүргийн өрх толгойлсон эмэгтэйчүүдийн 1000 хүүхдэд бэлэг гардуулж, хүүхдүүдэд зориулсан урлагийн тоглолт шоу үзүүлбэр зохион байгуулав. Мөн ээжүүд болон хүүхэд багачуудын дунд хөгжилтэй тэмцээн уралдааныг зохиолоо.
Энэ арга хэмжээ нь “Монгол ээж” хэмээх сайн үйлсийн төслийн нээлт бөгөөд төслийн удирдагчаар “Miss Mongolia 2009”-ийн Үндэсний ялагч, Андра загварын агентлагийн захирал, топ модель Х.Бадамгэрэл, санаачлагчаар “Miss Wold Mongolia 2014”-ын үндэсний ялагч, Азийн топ модел Т.Батцэцэг нар ажиллаж байгаа юм.