Categories
гадаад мэдээ

Ким Кардашьян охиноо нэг сая доллараар хамгаалуулна

Америкийн телевизийн хөтлөгч, фотомодель Ким Кардашьян өөрийн дуучин нөхөр Канье Уэстын хамтаар ирэх сарын дундуур Норт охиныхоо хоёр насны ойг нижгэр тэмдэглэхээр бэлтгэж байгаа аж.

Алдартай хос өнгөрсөн жилийн адилаар уг арга хэмжээг зохион байгуулах ажилд нэлээн ул суурьтай хандаж буй гэнэ. Тэд уг ёслолд чамгүй их мөнгө зарцуулахаар төлөвлөжээ.

Жишээ нь, тэд охиныхоо баярт үргэлж садаа болдог папарацци нараас хамгаалуулахын тулд нэг сая доллар зарцуулаад байгаа юм. Мөн уг арга хэмжээний өдөр Ким, Канье нарын эдлэн дээгүүр нисдэг тэргээр нисэхийг хориглоно.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *