Categories
мэдээ нийгэм

СӨХ-үүдийн зөрчлийг арилгахын тулд эрх зүйн орчныг сайжруулна

Иргэдийн зүгээс ШӨХТГ-т ирүүлдэг өргөдлийн 40 орчим хувь нь сууц өмчлөгчдийн холбооны үйл ажиллагааны талаарх гомдол санал байдаг юм байна. Энэ харилцааг зохицуулдаг эрх зүйн орчныг нь сайжруулахгүй л бол иргэдээс ирэх санал гомдол тасрахгүй гэж ШӨХТГ үзжээ.

Иргэдийн өргөдлийн мөрөөр ШӨХТГ СӨХ-үүдэд шалгалт хийж, тодорхой санал дүгнэлт боловсруулжээ. Зөвхөн санал дүгнэлтээр гарсан зөрчлийг арилгах нь учир дутагдалтай гэж үзсэн учраас нээлттэй хэлэлцүүлэг өрнүүллээ.

Сууц өмчлөгчдийн холбоог байгуулахдаа иргэдийн санал оролцоогүйгээр байгуулсан зөрчил цөөнгүй байна.Тэр дундаа шинээр ашиглалтанд орсон барилгын компаниуд энэ төрлийн зөрчлийг түлхүү гаргажээ .Түүнчлэн СӨХ-ийн удирдлагуудыг сонгохдоо иргэдийн саналыг авалгүйгээр томилох,гадна талбай тохижилтын ажлыг хийдэггүй, СӨХ-ийн хураамжыг хэрхэн тогтоодог яаж зарцуулдаг нь тодорхойгүй байдаг гэсэн гомдлыг иргэд түлхүү ирүүлж байгааг албаныхан хэлж байна.

Мөн СӨХ-ийн удирдлагууд иргэдийн хувийн мэдээллийг өөрсдийнх нь зөвшөөрөлгүйгээр арилжааны хувийн компаниудад шилжүүлсэн гэх мэт олон зөрчлүүд илэрсэн. Энэ мэт зөрчил СӨХ-дэд хуримтлагджээ. Гарсан зөрчил дутагдлыг арилгах, хэтдээ эрсдлээс урьдчилан сэргийлэхийн тулд одоо байгаа эрх зүйн орчныг өөрчлөх гарцыг ШӨХТГ сонгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *