Categories
мэдээ нийгэм

Голд осолдохоос сэрэмжлүүллээ

Урин дулааны улирал аялал зугаалгын үе эхэлж байгаатай холбогдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдийг голын эрэг орчим зорчихдоо аюулгүй байдлаа хангаж, аюулгүй байдлын тэмдэг тэмдэглэлээг мөрдөж, бага насны хүүхдийг хараа хяналттай байлгахыг онцгойлон анхаарууллаа. Он гарсаар голын усанд автомашинтайгаа суусан-5, живсэн-2, мөс цөмөрсөн-2, шаварт суусан-1, усанд осолдож амь насаа алдсан 1 дуудлага нийслэлийн Онцгой байдлын газарт иржээ. Өчигдөр л гэхэд Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Биокомбинатын гүүрийн доор Туул голд хүн осолдсон гэсэн дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн бүлэг Туул голд 8 метрийн гүнд шумбалт хийж Баянхонгор аймгийн харъяат 31 настай, эрэгтэйн цогцсыг гарган цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Нийслэлийн Онцгой байдлын газраас жил бүр Туул голд завьт эргүүл ажилладаг. Ингэснээр сүүлийн жилүүдэд нийслэлд усны ослоор амь насаа алдсан иргэдийн тоо буурсан үр дүнтэй байгаа аж. Энэ жилийн тухайд зуны 3 сар Гачууртын хар усан тохойгоос Сонсоглонгийн гүүр хүртлэх Туул голд завьт эргүүл үүрэг гүйцэтгэж иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллах юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *