Categories
мэдээ нийгэм

“Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” театрчилсан синтез шоу тоглолт болно

Хар сүнснүүдэд хорлогдсон Үлгэрч өвгөн үлгэрийн ертөнцийг өөрийн болгохыг хүсэж, санаагаа гүйцэлдүүлэхийн тулд үлгэрийн баатруудыг хорложээ. Яг энэ үед Динза, Цондоолой нар үлгэрийн ертөнцөд сэрлээ. Үлгэрийн үйл явдлыг нэг, нэгэнгүй мэддэг бяцхан баатрууд үлгэрүүдийг аврахаар шийднэ. Энэ гайхам үйл явдалд мөрөөдлөөр дүүрэн шоу тоглолтод үрсээ оролцуулахыг хүссэн эцэг эхчүүдэд дараах дуулгах таатай мэдээ байна.

Жил бүрийн хүүхдийн баяраар Динза, Цондоолой хоёрын адал явдлаар театрчилсан шоу тоглолт болдог. “Динза”, “Цондоолой, Цүндээлэй хоёр” “Ирмүүн” агентлагийнхан энэ жилийн баяраар ээлжит тоглолтоо үзүүлэхээр бэлтгэж байна.

Энэ жилийн “Динза, Цондоолой үлгэрүүдийг аварсан нь” театрчилсан синтез шоу тоглолт тавдугаар сарын 30,31 болон Зургадугаар сарын 1-ний өдрүүдэд Crocus Event Hall-д болох гэж байна. Тоглолтын баатруудын дүрд Монголын хамгийн отгон продакшн “Эмоци хамтлаг” мөн Хөгжим бүжгийн коллежийн шилдэг сурагчид оролцон тоглохоор бэлтгэлдээ хэдийн оржээ.

Тасалбарын үнэ 26,000 төгрөг бөгөөд бэлэг дагалдана. Бэлгэнд нь“Динза”, “Цондоолой, Цүндээлэй” комик номууд, төрөл бүрийн амттан багтаж байгаа гэнэ. Тасалбар захиалах бол 99770707, 1900-1950, 1900-1188 лавлах дугааруудаар холбогдож, www.easyticket.mn веб сайтаар захиалга өгөх юм байна. Хэрвээ “Юнител”-ийн хэрэглэгч бол GG-гээ ашиглан 50 хувь хөнгөлөлт эдлэн тасалбараа авах боломжтой аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *