Categories
мэдээ соёл-урлаг

“Хөсөгтөн” хамтлаг “Asia’s Got Talent” шоуны хоёрдугаар байрт шалгарлаа

Монгол Улсаа төлөөлөн дэлхийн алдартай шоуны нэг “Asia’s Got Talent” шоу нэвтрүүлэгт “Хөсөгтөн” хамтлаг эх орноо төлөөлөн оролцсон. Тэдний амжилт ч гэсэн чамлахааргүй байгаа тухай мэдээлэл гарч байсан билээ. “Хөсөгтөн” хамтлаг шилдэг есөн оролцогчийн нэгээр шалгарч, сүүлийн шатанд үлдээд байсан бол шийдвэрлэх мөч өчигдөр болсон юм. “Хөсөгтөн” хамтлаг морин хуурч, хөөмийч В.Батзориг, лимбэчин, цохиур хөгжимчин, хөөмийчин Г.Адъяадорж, товшлуурч, хөөмийч, дунд хуурч Х.Уламбаяр, их хуурч, хөөмийч Д.Ариунболд, ятгачин, дуучин Ч.Амарбаясгалан, морин хуурч, хөөмийч О.Чулуунбаатар гэсэн бүрэлдэхүүнтэй оролцсон байна. Тэмцээний ялагч 100 мянган ам.долларын эзэн болохоос гадна Сингапурын “The Marina Bay Sands” зочид буудалд тоглолт хийх эрх авах юм.

Тэгвэл “Хөсөгтөн” хамтлаг маань өчигдөр орой уг шоуны хоёрдугаар байрт шалгарлаа.

Э.ЭНХ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *