Categories
мэдээ улс-төр

Дэд сайд Н.Оюундарь, Туркийн элчин М.Карагөз нар оюутнуудтай уулзжээ

Монгол Улсын Гадаад хэргийн дэд сайд хатагтай Н.Оюундарь тэргүүтэй Сэлэнгэ болон Хөвсгөл аймгийн манлай оюутан залуус 2015 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ) Бүгд Найрамдах Турк Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны олон нийтэд нээлттэй дипломат ажиллагааны хүрээнд зохион байгуулагдсан хуралд оролцлоо.

Тус хурлаар Элчин сайд Мурат Карагөз Турк-Монголын харилцаа, хамтын ажиллагаа болон Туркийн олон улсын тавцан дахь улс төрийн бодлогын талаар лекц уншиж, залуусын сонирхсон асуултуудад хариуллаа.

Харин Гадаад хэргийн дэд сайд хатагтай Н.Оюундарь оюутнуудад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Оюутан залуус ийнхүү хүлээж авч уулзаж мэдээлэл өгсөнд Элчин сайд болон ЭСЯ-ны хамт олонд талархсанаа илэрхийллээ. Мөн хүрэлцэн ирсэн зочдод Туркийн аялал жуулчлалын талаар өгүүлэх “Истанбулын нууц” баримтат киног үзэж сонирхууллаа.

Элчин сайд Мурат Карагөз Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий Сэлэнгэ аймагт өнгөрсөн 3 дугаар сард айлчилсан бол Хөвсгөл аймагт өнгөрсөн өвөл айлчилж цаатан иргэдэд 20 цаа буга ТИКА байгууллагын шугамаар бэлэглэсэн байна.

Тэрээр тус хурлаар Туркийн геополитикийн олон талт бодлого, газарзүйн байршил, аюулгүй байдал, аялал жуулчлал болон Турк-Монголын түүхэн харилцааны талаар мэдээлэл өглөө.

9194b97c-6a74-4d6e-845c-7baf569cadef.JPG

610e80a7-e180-4999-8160-8cf22421713f.JPG

e8b27264-b9b7-4a40-a95e-9131f235f452.JPG

ebcd0c7c-eebc-4083-a61f-3ff065248394.JPG

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *