Categories
мэдээ спорт

Манай волейболчид Японы багтай тоглоно

Азийн зүүн бүсийн эрэгтэйчүүдийн волейболын аварга шалгаруулах тэмцээний хэсгийн сүүлийн тоглолтууд энэ сарын 12-нд болж Япон, Тайвань, БНСУ, Монголын багуудын хооронд ширүүхэн өрсөлдөөн өрнөсөн. Тэмцээний гурав дахь өдрийн шийдвэрлэх тоглолтод БНСУ, Япон улсууд учраа бүрээ 3:0-оор буулган авснаар хэсгээсээ нэгээр шалгарсан юм. Ингэснээр өнөөдөр “А” хэсгийн нэгдүгээр байраар шалгарсан БНСУ, Тайваны багтай, “В” хэсгийн тэргүүн багаар тодорсон Японтой Монголын шигшээ баг тоглохоор болсон. Өнөөдөр тэмцээний хагас шигшээ тоглолтууд болж хожсон багууд алтан медалийн төлөө тоглох эрхтэй болох юм. Харин хожигдсон багууд хүрэл медалийн төлөө тоглоно. Өнөөдрийн тоглолт 14.00 цагаас эхлэх бөгөөд 18.00 цагаас БНСУ-Тайвань, 20.00 цагаас Монгол-Японы тоглолт “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Хөгжөөн дэмжигчид маань “Буянт ухаа” спорт ордонд илүү олуулаа цуглаж ялалт, ялагдлын баярыг нь тамирчидтайгаа хамт хуваалцах нь зүйтэй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *