Categories
мэдээ эдийн-засаг

Монгол Болгарын бизнес форум эхэллээ

Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиевийн Монгол Улсад хийж буй айлчлалын хүрээнд “Монгол Болгарын бизнес форум” өнөөдөр Гадаад хэргийн яаманд эхэллээ. Форумыг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үг хэлсэн юм. Ерөнхий сайд Монгол, Болгар улс бизнесийн салбарт хамтран ажиллах гурван шалтгаан байгааг онцоллоо.

Тэрбээр “Нэгдүгээрт, манай хоёр улсад улстөрийн хүсэл сонирхол бий. Энэ хүрээнд өндөр хэмжээний төрийн айлчлал уулзалтууд болж байна. Одоо цаг нь болсон. Манай хоёр улс “win win” зарчмаар ажиллах боломжтой. Хоёрт, хамгийн их амжилт олж болох салбарууд нь хоорондоо төстэй. Болгар улс мэдээллийн технологийн салбар, компьютер үйлдвэрлэлээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Энэ амжилтаас нь монголчууд хуваалцах боломжтой. Түүнчлэн эмийн үйлдвэрлэл, хүнс хөдөө аж ахуйн салбар, болгар сарнайг нуагшуулах, метроны системийг нэвтрүүлэх гээд олон чиглэлээр хамтран ажиллах боломж бий. Гуравт, Монголчууд бид өөрсдийгөө далайд гарцгүй гэдгээрээ сул талтай гэж үздэг. Тэгвэл бидэнд хоёр том далай байна. Далай гэдгийг хашилтал хэлж байна. Монголчуудын далайн зам бол Орос, Хятадын томоохон зах зээл юм. Болгар улсын хятадын зах зээл рүү гарах боломжийг Монгол Улс бий болгож өгнө. Харин Монгол Улсад европын зах зээлд гарах нөхцөл бүрдэнэ. Монгол Улсын газар хоёр улсын бизнесийн салбарын хамтын ажиллагааг бүхий л талаар дэмжин ажиллахаа илэрхийлж байна” гэсэн юм.

Мөн форумыг нээж Бүгд Найрамдах Болгар Улсын Ерөнхийлөгч Росен Плевнелиев үг хэлсэн. Энэ удаагийн форумд Болгарын талаас “Ажил олгогч эздийн холбоо”, “Мэдээлэл, программ хангамжийн холбоо”-ны төлөөлөл, бизнес эрхлэгч компаниудын төлөөлөл, Монголын талаас Уул уурхайн яам, Мэдээллинй технологи, шуудан харилцаа холбооны газар, Хөрөнгө оруулалтын газар, бусад бизнесийн салбарынхан оролцож байна.

Болгар Улсын Ерөнхийлөгчийн хувьд манай улсад нэлээд өргөн бүрэлдэхүүнтэй айлчилж буй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *