Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Батболд: Оршин суугчид цонхоо хаалгаж, нарны гэрэл үзэхгүй болох гээд байна

Хан-Уул дүүргийн XVхорооны нутаг дэвсгэрТуулын 24, 34 дүгээрбайр­ны цонхыг хааж иргэн Б.Ган­баатар есөн давхар орон сууц барих гэж байгаа талаар оршин суугчдын төлөөлөл бидэнд мэдээлэл өгсөн юм. Энэ талаар оршин суугч А.Батболдтой ярилцлаа.

-Таны амьдарч байгаа байртай тулгаж есөн давхар орон сууц барих гэж байгаа гэсэн. Үүнээс болж байгалийн гэрэл үзэхгүй болох гэж байгаа гэсэн үү?

-Тийм ээ. Хан-Уул дүүргийн XVхорооны нутаг дэвсгэрТуулын 24, 34 дүгээрбайрны оршин суугчдын эрх ашиг зөрчигдөж, цонх таглаж барилга барих гэж байна. Иргэн Б.Ганбаатар есөн давхар барилга барих бүх зөвшөөрлийг холбогдох газруудаас авчихсан байна лээ. Өнөө маргаашгүй ажил нь эхлэх гээд байгаа юм. Оршин суугчид барилга барих гэж байгааг эсэргүүцэж түр зогсоогоод байна. 2004 ондХан-Уул дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт “Грийн хаус” хотхоны баруун талд иргэдэд амины орон сууцны зориулалтаар газар олгож байх үед иргэн Б.Ганбаатарт Нийслэлийн Зсаг даргын 344 тоот захирамжаар 700 м.кв газрыг амины орон сууцны зориулалтаар олгосон байдаг. Амины орон сууц барихаар олгосон газартаа огт ашиглаагүй юм билээ. Тэгээд 2010 оныгуравдугаар сарын 12-ны өдөрэзэмшил газрынхаа зориулалтыг өөрчлүүлэх хүсэлт тавьсан байна. Түүний тавьсан хүсэлтийн дагуу2010 оны тавдугаар сарын 18-ны өдөр Нийслэлийн Засаг даргын 329 тоот захирамжөөрчилж, есөндавхар нийтийн орон сууцны барилга барих зориулалт болгон өөрчилж, хугацааг таван жилээр сунгасан байдаг. Мөн 2011 оныдөрөвдүгээр сарын 12-ны өдөр Архитектур төлөвлөгөөний даалгавар авч, өнгөрсөн жилийнесдүгээр сарын 17-ны өдрийн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын даргын 425\2014 тоот тушаалын дагуу барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрлийг гаргуулсан байгаа юм. Ингээд газар шорооны ажлаа эхлүүлэх гэж байна. Хэрэв энэ есөн давхар барилга баригдах юм бол34 дүгээр байрны зүүн талд ямар ч зайгүй тулгаж баригдана. Мөн 24-ийн тавдугаар байрны нар тусах бүх цонхыг хааж байгаа юм.

-Дээрх газарт есөн давхар барилга барих зөвшөөрөл олгохдоо хууль зөрчсөн асуудал байгаа гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-2004 онд авсан газраа иргэн Б.Ганбаатар нь огт ашиглаагүй байхад түүнд олгосон газрын эзэмших эрхийг сунгаж, улмаар зориулалтыг нь өөрчлөн өгч, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосонойлгомжгүй байгаа. Авсан газраа ашиглаагүй хоёр жил болсон тохиолдолд газрын гэрчилгээг шууд хүчингүй болгодог шүү дээ. Нийтийн эрх ашигт нийцүүлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас2003 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 155 дугаар тогтоол гаргасан байдаг. ТогтоолдНийслэл Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөтэй уялдуулан,Зайсангийн гүүрний баруун талын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталж,хот төлөвлөлтийн нормын дагуу 2-3 давхар амины орон сууц болон 3-5 давхар төвлөрсөн орон сууц төлөвлөх тухай заалтыг мөрдүүлэхээр тогтоосон байхад НийслэлийнЗасаг дарга 329 дүгээр захи­рамжаараа энэхүү тогтоолыг зөрчиж есөндавхар нийтийн орон сууцны зориулалттай барилга барих газар болгож зориулалтыг өөрчилсөн. Мөн Хот байгуулалтын тухай хуулийн аравдугаар зүйлийн 10.1.1-д заасан “Хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үндсэн шаардлага, үе шатны зорилт, эдэлбэр газрын зориулалт, инженерийн шугам сүлжээний даац, технологийн горимыг зөрчиж газар олгохыг хориг­лоно, газрын тухай хуулийн 40 дүгээр зүйл, Барилгын тухай хуулийн 8,9 дүгээр зүйл, НИТХ-ын 2014 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн 5\14-р тогтоолын хавсралтаар“Нийслэлийн нутаг дэвсгэрт барилга барих эрх олгох, ба­рилгын эх загвар зураг батлах, барилга угсралтын ажил эхлүүлэх, ашиглалтад оруулах үйл ажиллагааны журам”-ын баталсан байдаг. Энэ журмын дөрөвдүгээрбүлэгт “Барилга барих үйл ажиллагаанд иргэн, хуулийн этгээдийн оролцоог хангах, саналыг тусгах” гэсэнзаалт (4.3.1.2-д 5 давхар барилгад 21 метр, 4.11-д санал өгвөл зохих иргэдийн 70 хувийнсаналыг хүчинтэйд тооцно гээд заачихсан байдаг. Гэтэл Б.Ганбаатар оршин суугчдаас огт асуулгүй барилгын ажлаа эхлүүлэх гэж байна.Манай “Хатан туул” СӨХ-д хамаардаг 24\5, 34 дүгээр байрууд нь амины орон сууцны зориулалттай баригдсан 5-6 давхар барилгууд юм. ТэгвэлБ.Ганбаатарын барих гэж байгаа орон сууц нь барилгын тухай хуулийн наймдугаар зүйлийн 8.1.6-д заасан “Байга­лийн гэрэл ашиглах боломж хязгаарлахгүй байх” гэснийг зөрчсөн, мөн Барилгын норм ба дүрэм 30-01-04-ийн 2.11-д “Барилга хоорондын зай нь дөрвөн давхар болхорин метрээс багагүй байна” гэс­нийг зөрчсөн. Энэ мэт маш олон хуулийн заалт зөрчсөн байгаа.

-34 дүгээр байртай тулгаж барих гэж байгаа нь аюул дагуулж байна гэж байсан?

-Тийм ээ. 34 дүгээр байртай тулгаж барьж байгаа нь эрсдэл дагуулж байгаа юм. Газар ухаад эхэлбэл 34 дүгээр байранд цууралт өгч, барилга нурж магадгүй. Яагаад гэхээр энгийнээр хэлбэл 34 дүгээр байр тус тусдаа суурьтайгаар баригдсан.Мөн Улаанбаатар хот газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд байдаг. Тиймээс таван давхар барилга барих гэж байгаа бол барилга хоорондын зай 45 метр байх ёстой. Гэтэл шууд тулгаад барьж байна. Хэрэв газар хөдлөлт болох юм болесөн давхар байрны дээрээс нурах аюултай юм. Мөн машин тавих зогсоол, хүүхдийн тоглоомын талбай гээд олон сөрөг асуудал дагуулж байгаа.Инженерийн шугам сүлжээ их асуудалтай байдаг. Хэт их ачааллаас болоод бохир нь байнга хальдаг. Тэгэхээр есөн давхар барилга баригдвал шугам сүлжээ бүр их ачааллаа даахаа болино гэсэн үг.

-Энэ талаар холбогдох газруудад хандсан уу?

-Энэ талаар оршин суугчид бид хамтраад Нийслэлийн Засаг дарга болон бусад газруудадолон удаа хандаж үзсэн. Гэвч одоог хүртэл ямар нэгэн хариу өгөөгүй байна. оршин суугчид бид Нийслэлийн Засаг дарга, ИТХ-ын даргаас Нийслэлийн Засаг даргын 2010 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 329 дүгээр захирамжийн иргэн Б.Ганбаатарт холбогдох хэсэг нь НИТХ-ын 2003 оны арваннэгдүгээр сарын 20-ны өдөр 155 дугаар тогтоол болон холбогдох бусад хууль тогтоомжуудыг зөрчсөн тул хүчингүй болгож өгөхийг хүсч байна гэв.

“Хууль ёсны дагуу барилга барих гэж байна”

Хан-Уул дүүргийн XVхорооны 24, 34 дүгээр байрны хажууд есөн давхар барилга барих гэж байгаа иргэн Б.Ганбаатартай холбогдож дээрх мэдээлэл үнэн эсэхийг тодруулахад “Төрийн байгууллагуудаас хууль журмын дагуу холбогдох бүх зөвшөөрлийг нь авч барилга барих гэж байна. Харин оршин суугчид эсэргүүцэж байгаагаас барилгын ажил түр хойшилсон. Оршин суугчид биднээс санал авч барилга барих ёстой гэж байгаа. Харин миний хувьд24, 34 дүгээр орон сууцны барилга баригдахаас өмнө энэ газрыг эзэмшиж авсан. Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөгөөний газраас орон сууц барина гэдгээ мэдэгдэж батлагдчихсан. Барилга барих зөвшөөрөл авчихсан болохоор24, 34 дүгээр байрны оршин суугчдаас асууж зөвшөөрөл авах шаардлага байхгүй гэж үзэж байгаа. Барилга барих бүх зүйл хуулийн дагуу явагдаж байна” гэлээ.

Э.ХҮРЭЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *