Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын талхтай байх эсэх нь газар тариалангийн хөгжлөөс шалтгаална

Хаврын тариалалт эхэлж байна. Энэ жилнийтдээ 400.8 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөжээ.328.6 мянган га-д үр тариа, үүний 300.0 мянган га-д улаанбуудай тарина. Үлдсэнд нь төмс, хүнсний ногоо, тэжээлийн таримал, тосны ургамал, жимс жимсгэнэ ургуулна. Ингээд 465.7 мянган тонн буудай авна. Төмс гэхэд 167.7, хүнсний ногоо нь 104.7 мянган тонн хавьцаа байна гэж төлөвлөжээ. Тэнгэр хангай ивээлээ хайрлаж, цаг агаар сайхан байвал төлөвлөсөн ургацаа ирэх намар авч таараа.

Энэ хавар 48 мянган тонн буудайн үр шаардлагатай. Гэхдээ аж ахуйн нэгжүүд ихэнхийг нь өнгөрсөн жилийн ургацаас нөөцөлчихсөн дуулдана. Дутагдсан үрийн буудайн тодорхой хувийг зээлээр олгох ажлыг яамны зүгээс явуулсан. Мөн тал хувийн урьдчилгаа төлсөн компанид зээлээр шатахуун олгох гэрээ хийж байна. Ингээд 20-иод мянган тонн дизелийн түлш тариалалтад шаардагдах тооцоотой.

Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөс трактор, комбайнавч байгаа. Японы Засгийн газрын төслийн хүрээнд ногоочдод өрхийн аж ахуйн зориулалттай тоног төхөөрөмжүүдийг 80 хувь хямдруулж өгч байна.

Төмс, хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд усалгааны тоног төхөөрөмжийг урт хугацааны зээлээр олгож байгаа. Дархан-Уул аймагт үр тариа хадгалах элеватор ашиглалтад оруулсан. Хөдөө аж ахуйн биржээр улаанбуудайн туршилтын арилжааг явуулж байгаа. Мөн төмс, хүнсний ногоо, мах махан бүтээгдэхүүний зоорь, худалдааны төв байгуулах ажлууд ерөнхийдөө шувтрах тийшээ хандсан. Жимс тариалах сонирхолтой хүмүүст чацарганын суулгацыг зээлээр олгож байна гэх зэргээр хаврын тариалалтын бэлтгэл ажлууд хангагдсан тухай албан мэдээлэл бий. Хэрүүл, зарга, дуулиан шуугиан ихтэй оволзсоны эцэст ямар ч байсан хаврын тариалалт ийнхүү эхэлж байна.

Үнэндээ эдийн засаг элгээрээ хэвтэж, гадаад хөрөнгө оруулалт буурч,ам.долларын ханш хазаарлагддаг заяагүй болчихлоо. Дундарч, дуусашгүй алт, нүүрс, баялгаа ч ашиглаж чадахгүй дээр дооргүй хэрэлдэж суугаа энэ цаг үед нөгөө л мал аж ахуй, газар тариалангаас өөр аминд орох юм үгүй болов бололтой. Улс орон ирэх намраас улам л хүнд байдалд орно. Цалин хөлсөө тавьж дийлэхгүй хэмжээнд хүрнэ гэх мэтийн хар бараан, муу ёрын гэмээр үг учир мэдэхзарим хүний амнаас унах л юм.Юмыг яаж мэдэхэв.Гэхдээ тийм байдалд хүрлээ гэхэд газар тариалан байгаа цагт монголчууд турж үхэхгүй.

Монголын газар тариалангийн салбарт уналт, сэхэлтийн үе байсан. Нэг хэсэг дампуурлын ирмэгт тулж, хойд хөршөөсөө бензиний хажуугаар гурил, будаа царайчилж модоо барьж явсан үе байдаг.Үүнийгээбодвол монголчуудөнөөдөр өөрсдөө гурилаа хийж, талхаа бариад идчихдэг боллоо. Гар утас үйлдвэрлэдэггүй юм аа гэхэд тариа, ногоо тариад сурчихсаны аз энэ. Ядаж л ядарсан цагт гамбир, боорцгоо хийгээд ч болох нь ээ өлсгөлөнгийн үеийг гэтэлгэж таараа.Бүтэхгүй бол заавал нүүрс, алт гэж нүдээ ухалгүй, газар тариалангийн салбараа дэмжсэн шиг дэмжвэл бид хоолтой үлдэхийнучир ийм. Хүнсээ өөрсдөө үйлдвэрлэнэ гэдэгходоодондоо захирагдаж, бусдын хараанд орохгүй тусгаар улс байхынбаталгаа. Дээрээс нь технологийн шинэчлэл нэвтэрсээр манай газар тариалангийн салбар хэнээс ч царай алдахааргүй хүчирхэгжчихлээ.

Бүр хэтдээ улаанбуудайнаас шатахуун гаргаж авдаг болтлоо хөгжиж болох тухай тариачид ярьж байна.Үүнээс гадна сүүлийн үед хүн төрөлхтөн махнаас татгалзах хандлага руу шилжиж байна. Эрүүл амьдаръя гэсэн болгон ногоо идэхийг илүүд үздэг болж.Энэ талаас нь харсан ч газар тариаланг дэмжих хэрэгтэй гээд байгаа юм. Үндсэндээ монголчууд талхтай байх эсэх нь газар тариалангийн хөгжлөөс л шалтгаална гэсэн үг.

Гэвч тариалан эрхэлдэг, ногоочдын талаар муу нэр тасардаггүй.Тариа ургах үндэсгүй газарт хэдэн юм булчихаад мал ад үздэг.Улсаас элдэв хөнгөлөлт, зээл нэхэж заргалддаг. Будаа ургуулж зарсан болоод бөөн урамшуулал төрөөс нэхдэг.Шороотой, цардуул ихтэй будаа нь олигтой гурил болдоггүй гэх мэтээр тэднийг элдвээр баална. Ногоочид ч ялгаагүй. Элдэв хортой бодисоор бордсон ногоогоо худалддаг дамчид гэж адлагдана.Эрээнээс хятад төмс авчраад монгол гэж молигоддог нөхдүүд гэж шүүмжлүүлнэ.

Харин тариаланчид өөрсдөө “Биднийг юм л бол шалгана, хянана, шүүхэд өгнө гэдэг боллоо.Монголд байгаа юм нь нүүрс, хэдэн мал, газар тариалан. Дотооддоо хангаж байгаа юм гэвэл ердөө энэ.Долоохон жилийн өмнө Ерөнхий сайд нь хойд хөршөөс 100 мянган тонн улаан буудай гуйгаад явж байсан гашуун түүх бидэнд бий. Хятадаас ясны гурил авч иддэг байсан нь ч саяхных. Бэлээхэн ийм түүх байхад өнөөдөр газар тариалангийн салбараа унагах гэж зориуд Оросоос хүнсний шаардлага хангахгүй улаанбуудай оруулж ирж байна” гэх мэтээр гомдоллоцгоож байна. Тэд энэ хавар төв талбай дээр улаанбуудай асгаж, трактор, комбайнтайгаажагссаныг уншигчид санаж байгаа.Ойрхон солигдсон хоёр сайдыг “дамнасан” тариалангийн салбарынхны энэ маргаан одоо човолзсон хэвээрээ.Тариаланчид төрөөс урамшууллын мөнгөөнэхлээ. Импортын улаанбуудайг эсэргүүцэж байна. Экспортыг дэмжихийг төрөөс шаардав.

Төрөөс авах ёстой 70 тэрбум төгрөгийн авлагаа нэхэв. Ийм байдлаар дэмжлэг хүссэр байна.Төрийн дэмжлэг байхгүй бол тариаланчид будаа тарихаасаа илүү рапс ургуулах нь ашигтай гэдэг хувилбар руу орохоос өөр аргагүй гэх мэтийн асуудлуудыг ч тавьж байна. Энэ мэтээр жилийн жилд, хаврын хаварт төрийн яам, тариаланчдын дунд гал ассан хэрүүл дэгдсэн хэвээрээ.

Тариаланчдын эсэргүүцэл ч зүйн хэрэг. Монгол Улс баялаг бүтээгчдээ дэмжих ёстой. Бүх үйл ажиллагаа нь хувийн хэвшлийнхний нуруун дээр явдаг,300 орчим тэрбум төгрөг эргэлддэг энэ салбарыг үл тоож,элдэв хэл амаар идэх шаардлага өнөөдөндөө манайд хэрэггүй биз. Эс тэгвээс олон компани газраа,тоног төхөөрөмжөө худалдаж, тариалалтаа хаяхад хүрнэ. Арай гэж сэргэсэн атар газар эзэмших үйл явц дахиад унтрах эрсдэлтэй. Тэглээ гэхэд монголчуудыг л хоолгүй, талхгүй болох аюул нөмрөх болов уу.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *