Categories
мэдээ нийгэм

Зүүн аймагт түймэр дэгдсээр байна

Ой хээрийн түймрийн нөхцөд байдлын талаар ХХАА-н сайд Р.Бурмаа мэдээлэл хийлээ.

Энэ сарын 18-нд Дорнод аймгийн Дашбалбар хилийн застав, Баян-Уул сумын хилийн 0275-р ангийн Ульхан заставаар ОХУ-аас хээрийн түймэр орж ирсэн.

Энэ түймэр өнөөдрийг хүртэл том бүсийг хамарч, Царам, Цагаан тэмээ, Зүрхний давааны ой модонд ассаар байна. Дээрх газруудаар салхины хурд 25 м/с байгаа тул түймрийн хурд ч нэмэгдэж, Баян-Уул суманд гамшгийн нөхцөл байдал үүсээд байгаа юм.

Түймрийг унтраахаар Онцгой байдлын болон цэргийн ангийн албан хаагчид, нутгийн иргэд шуурхай ажилласаар байна.

Мөн энэ суманд түймэрт өртөж хорогдсон малын тоо 2500-д хүрчээ. ХХАА-н сайд түймрийн голомтод ажиллаад өнөө өглөө ирсэн. Тэрбээр “Түймэртэй сумдад нөхцөл байдал улам хүндэрсээр байна. Энэ нөхцөлд Ус цаг уур, орчны шинжилгээний хүрээлэн, Батлан хамгаалах яам, ОБЕГ зэрэг байгууллагуудтай цаашид хэрхэн яаж хамтран ажиллах тухай саналаа хүргүүлэхээр болжээ. Мөн нутгийн иргэдэд тусламжийн цувааг илгээх шаардлагатай байна” гэж онцоллоо.

Засгийн газрын зүгээс түймэрт эд хөрөнгөө алдсан нутгийн иргэдэд нөхөн олговор олгох, малаа алдсан малчдыг малжуулах төсөлд хамруулах зэрэг арга хэмжээг авна гэсэн урьдчилсан мэдээллийг ХХАА-н сайд Р.Бурмаа нэмж хэллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *