Categories
мэдээ улс-төр

Монгол, туркийн бизнес уулзалт боллоо

Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны хороо, түүний дэргэдэх Турк, Монголын Бизнесийн зөвлөл болон Монгол Улсаас БНТУ-д суугаа ЭСЯ хамтран Монгол, Туркийн бизнес уулзалтыг Истанбул хотноо өчигдөр зохион байгуулжээ.
Дэлхийн Кадастрын их хуралд оролцож буй Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар тус уулзалт дээр Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын талаар танилцуулга хийсэн байна.
Туркийн Барилгын холбооны ЕНБД-ын орлогч, хатагтай Сидем Чынар, Туркийн Гадаад эдийн засгийн харилцааны хорооны Техникийн зөвлөгөө өгөх газрын дарга Демир Инөзү нар Туркийн барилгын салбарын хөгжил, гадаад хамтын ажиллагааны талаар мөн мэдээлэл хийсэн байна.
Дараа нь Туркийн бизнес эрхлэгчид Монголын барилгын болон бусад салбарт хөрөнгө оруулах нөхцөл боломж, хөнгөлөлт, урамшууллын талаар сайд Д.Цогтбаатараас олон асуулт асууж, хариулт авчээ.
Бизнес уулзалтад Туркийн 26, Монголын 10 бизнес эрхлэгч болон Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотод суугаа Ерөнхий консул Э.Мөнх-Очир нар оролцсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *