Categories
гадаад мэдээ спорт

Санкт-Петербургийн “СКА” мөсөн хоккейн аварга боллоо

ОХУ-ын хойд нийслэл гэгддэг Санкт-Петербург хотын хоккейн баг болох “СКА” олон жилийн мөрөөдлөө биелүүлж КХЛ-ийн аварга болж Гагарины нэрэмжит цомыг хүртлээ. Тивийн Хоккейн Лиг буюу КХЛ нь Европын болон Оросын шилдэг хоккейн багуудын хооронд он дамжин тоглогддог нэр хүндээрээ Хойд Америкийн Лигийн дараа орохуйц томоохон тэмцээн юм. Сүүлийн хэдэн жил “Газпром”-ын асар их хөрөнгө оруулалт дээр түшиглэн шилдэг хоккейчдыг цуглуулан, баг бүрдүүлж тоглох болсон “СКА” жил бүр сүүлчийн мөчид бүдэрдэг байсан заншлаа энэ жил зогсоож анх удаа аваргалж чадлаа.

Д.БАТ-ЭРДЭНЭ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *