Categories
мэдээ улс-төр

Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийн төслүүдийг дэмжив

УИХ-ын Төсвийн болон Хууль зүйн байнгын хороодын өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Ирээдүйн өв сангийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэн дэмжиж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулахаар болов.

Мөн Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Авлигатай тэмцэх, хариуцлага, шударга ёсыг бэхжүүлэх үндэсний хөтөлбөрийн төслийг хэлэлцэх эсэх талаар хэлэлцэж гишүүдийн дийлэнх нь дэмжсэн саналаа илэрхийлсэн боловч санал хураах үеэр гишүүдийн ирц дутуу байсны улмаас нэг саналын зөрүүгээр дэмжигдсэнгүй. Уг төслийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжих боломжтой юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *