Categories
мэдээ нийгэм

БНСУ-д ажиллаж байсан иргэдийн 13 дахь сарын цалинг олгоно

HRDKorea буюу “Аж үйлдвэр хүний нөөцийн хэрэг эрхлэх газар” нь БНСУ-ын Хөдөлмөрийн яамны харъяа байгууллага юм. Тус байгууллага Монголд 2006 оноос үйл ажиллагаагаа явуулахдаа БНСУ-д ажиллах хүч илгээх, солонгос хэлний түвшин тогтоох шалгалт авах, буцан ирсэн иргэдийг дэмжих болон төрөл бүрийн сургалт зохион байгуулж байна. Мөн Монгол-Солонгосын хүний нөөцийн хөгжил ба харилцааг өргөжүүлэх олон улсын хамтын ажиллагааг дэмжин ажиллаж, monkor.net сайтаар дамжуулан иргэдэд хэрэгтэй мэдээллийг түгээж буй.

БНСУ-д гэрээт ажилтнаар ажиллаж байгаад буцаад эх орондоо ирсэн иргэд 13 дахь сарын цалингаа тус төвөөр дамжуулан авч болох юм байна. 2015 оны гуравдугаар сарын байдлаар 13 дахь сарын цалин болон нутаг буцах зардлаа нэхэмжлээгүй иргэдийн нэрс гарчээ. Нэрсийн жагсаалтад нэр нь байгаа иргэд холбогдох материалаа бүрдүүлэн Хөдөлмөр эрхлэлт, үйлчилгээ мэдээлэл, сургалтын үндэсний төв болон Монгол Улс дахь БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын суурин төлөөлөгчийн газраар дамжуулан авч болох юм.

ХЭҮМСҮТөвтэй 70139022, 70137004, БНСУ-ын Аж үйлдвэрийн хүний нөөцийн газрын суурин төлөөлөгчийн газартай 310949 утсаар холбогдож болно.

Нэрсийн жагсаалтыг monkor.net сайтаас авна уу.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *