Categories
мэдээ нийгэм

Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас мэдээлэл хийлээ

Арилжааны есөн банкны нэхэмжлэлтэй, ШӨХТГ-ын улсын байцаагч нарт холбогдох захиргааны хэргийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй богож шийдвэрлэсэн билээ. Хэргийг хянан шийдвэрлэсэн анхан болон давж заалдах шатны шүүхээс ШӨХТГ нь арилжааны банкуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх эрхтэй. Мөн улсын байцаагч нар банкуудын хэрэглэгчийн эрхийг зөрчсөн болохыг тогтоосон дүгнэлт гаргаж, уг зөрчлийг арилгахыг шаардсан нь холбогдох хууль тогтоомжид нийцсэн буюу арилжааны банкуудын эрхийг зөрчөөгүй гэж шийдвэрлэсэн. Гэтэл Монголын банкны холбооноос ШӨХТГ-ыг худал мэдээлэл тараасан мэт мэдэгдэл хийж ШӨХТГ-аас хийсэн хяналт шалгалтынхаа дүнг олон нийтэд мэдээлснийг буруу гэж байгаа нь тус газрын хуулиар олгогдсон бүрэн эрхийг үгүйсгэсэн бөгөөд тус газрын хараат бусаар, бие даан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулсан үйлдэл болжээ. Монголын банкны холбооноос анхан болон давж заалдах шатны шүүхээс албан ёсны шийдвэр гарсан байхад арилжааны банкуудын хууль бус үйлдлийг хамгаалан ШӨХТГ-ын хууль ёсны шийдвэрийг үгүйсгэсэн мэдэгдлийг хийсээр байгаа нь уг хэргийг хянан хэлэлцэж хяналтын шатны шүүхээс гарах шийдвэрт нөлөөлөхийг оролдсон үйлдэл гэж ШӨХТГ-аас үзэж байгаа аж. Иймд ШӨХТГ-аас Монголын банкны холбоо болон түүний холбогдох албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгүүлэхээр эрх бүхий байгууллагад хандана гэдгээ мэдэгдлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *