Categories
мэдээ нийгэм

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс бага оноо авсан шүүгчдийн нэрийг өргөн мэдүүлэв

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн шүүгчийн 4 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарласны дагуу нийт 19 нэр дэвшигч эрүү, захиргаа, иргэний танхимын шүүгчдийн сонгон шалгаруулалтад оролцжээ. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүгчийг сонгон шалгаруулах журамд заасны дагуу сонгон шалгаруулалтыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэргэшлийн хороо, түүний ажлын алба зохион байгуулсан байна.Тэд шүүгчээр ажиллах мэдлэг, чадвар, мэргэжлийн ёс зүй, шүүгчээр ажиллах зан төлөвийн шаардлагыг хангасан эсэхээ шалгуулж 10 гаруй төрлийн шалгалт шүүлэг өгч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдтэй ганцаарчилсан ярилцлагад оржээ.МУИС-ийн Хууль зүйн сургуулийн хэсэг багш нар нийт нэр дэвшигчдээс шалгалтын үнэлгээгээрээ хол зөрүүтэй ялгарч тус тусын салбартаа нэгдүгээрт жагссан байна.Нэр дэвшигч 19 хүний 6 нь хуулийн их, дээд сургуулийн багш нар байсан бол үлдсэн 13 нь анхан, давж заалдах шатны шүүгчид байжээ. Тэднээс 8 шалгалтандаа бүдэрч 11 хүн тунаж үлдсэн байна.Хуучны хууль дүрмээрээ их дээд сургуулийн багш нар онолын гэгдэх энэ шүүхэд шалгалт өгөх ч эрхгүй байжээ. Харин шүүхийн шинэтгэлийн хүрээнд шинээр батлагдан гарсан хууль дүрмээр тэдэнд нэр дэвших, шударгаар өрсөлдөх, сонгогдох, томилогдох эрх нь нээгдэж олон улсын жишигт ойртсон нэг алхам болсон байна. Захиргааны шүүгчид: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Захиргааны эрх зүйн тэнхимийн багш, доктор Г.Банзрагч МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Төр, эрх зүйн онолын тэнхимийн багш Л. Өлзийсайхан Удирдлагын академийн багш, доктор, Д.Сүнжид Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнэ Иргэний шүүгчид: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Иргэний тэнхимийн багш Д.Энхзул Давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч Г.Алтанчимэг Давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч П.Золзаяа Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1-р шүүхийн шүүгч С.Буд Давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч Б.Наранцэцэг Эрүүгийн шүүгчид: МУИС-ийн Хууль зүйн сургуулийн Эрүүгийн эрх зүйн тэнхимийн багш, доктор, Ж.Эрдэнэбулган Давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч Ч.Хосбаяр Цахим сүлжээнд тавигдсан мэдээ, мэдээллүүдээс харахад Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 5 гишүүн хуралдаж дээрхи нэр дэвшигчдээс олонхийн санал авсан гэх дараах нэр дэвшигчдийг дээд шүүхийн шүүгчийн орон тоонд томилуулахаар Ерөнхийлөгчид санал болгосон байна. Үүнд: Захиргааний шүүгчид: Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгч П.Соёл-Эрдэнэ Иргэний шүүгчид: Давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч Г.Алтанчимэг Давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч П.Золзаяа Эрүүгийн шүүгчид: Давж заалдах шатны 10-р шүүхийн шүүгч Ч.Хосбаярй

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *