Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн айл өрх, аж ахуйн нэгжийн тоолууржуулалтын дүн гарлаа

Нийслэлийн хэмжээнд айл өрх аж ахуйн нэгжийн тоолууржуулалтын дүн гарч, айл өрхийн 62.7 хувь буюу системийн хэмжээний 86558 өрхийн 54585 өрх нь гэртээ усны тоолууртай, төлбөрийн хэрэгсэл болгон ашиглаж байна. Аж ахуйн нэгжийн хувьд цэвэр, бохир усны гэрээтэй 6878 байгууллагын 98.9 хувь нь усны тоолууртай байгаа юм. Нэмэлтээр нийт 319 өрхөд 737 усны тоолуур суурилуулж, орон сууц нийтийн аж ажуйг удирдах газрын хэмжээнд 87 өрхийн 238 усны тоолуур, 10 аж ахуйн нэгжийн 18 усны тоолуурыг баталгаажууллаа.

Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн 5-ын харъяа Бага тойргийн 26-р байр, ХҮТ-6-ийн харъяа 44-р байр, ХҮТ-16-ийн харъяа Дангийн байр, Холбооны ажилчдын байр, ХҮТ-15-ын харъяа I хорооллын 19, 20-р байрны гадна инженерийн шугам сүлжээнд гарсан гэмтэл, саатлыг засварлан хяналт тавьж ажиллаа.

Койка 2-р шатны төслийн Төв түгээх төвийн харъяа төмөр замын ХҮТ-8-ийн харъяа 2б байрны хүйтэн халуун усны температур тохируулах хаалт, Баруун түгээх төвийн Таван шарын ус дулаан дамжуулах төвийн даралт дамжуулагч, Москва ус дулаан дамжуулах төв 2-ын даралтын түвшин мэдрэгч зэрэг тоног төхөөрөмжүүдийг засварлав гэж Орон сууц нийтийн аж ахуйг удирдах газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *