Categories
мэдээ нийгэм

Монголын Залуучуудын Холбооны V их хурал болж байна

Монголын Залуучуудын Холбоо V их хурлаа хийж байна. 12 жилийн дараа хуралдаж байгаа V их хурал нь МЗХ-ны үндсэн дүрэмд өөрчлөлт оруулах, МЗХ-ны стратеги төлөвлөгөөг хэлэлцэх, Залуучуудын талаар төрөөс баримтлах бодлогын талаар санал солилцох, Инновацийн сан үүсгэн байгуулах тухай болон Залуучуудын орон сууцны корпораци байгуулах зэрэг залуучуудын өмнө тулгамдсан олон асуудлыг хэлэлцэж, хамтран шийдвэрлэхэд гол анхаарлаа төвлөрүүлж байгаа аж. Түүнчлэн бүтээн байгуулалтын салбарт залуучуудыг ажлын байраар ханган ажиллахыг Залуучуудын хөдөлмөрийн төв биржээр дамжуулан улс орон даяар өрнүүлэн ажиллах зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр төлөвлөсөн байна.

Энэхүү V Их хуралд Монгол орны өнцөг булан бүрээс МЗХ-ны идэвхтэн сонгуультнууд болох 21 аймаг, 9-н дүүрэг, Улаанбаатар хот дах 21 аймгийн Залуучуудын Холбоо, Асуудал эрхэлсэн байнгын хороо, Тусгай салбар холбоо, Сонирхлын клуб дэргэдэх байгууллагуудын 250 орчим залуус оролцож байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *