Categories
мэдээ нийгэм

Орон даяар зуны цагийн хуваарьт шилжлээ

Өнгөрсөн шөнө 02.00 цагаас эхлэн Монгол улс зуны цагт шилжлээ. Нэг цагаар урагшилж 02.00 цагийг автоматаар 03.00 цаг болгосон. Тэгэхээр өнөөдрөөс эхлэн нэг цагийн өмнө босч, цагийн өмнө ажилдаа явж байна гэж хэлж болно. Гэхдээ цагийн хооронд ямар ч ялгаагүй юм. Манай улс 1983 онд цагийг зуны цагийн тоололд шилжүүлэн, 1999 оныг хүртэл 14 жил хэрэгжиж, 1999 онд хүчингүй болгосон байдаг билээ.

Харин Засгийн газрын 2001 тогтоолоор дахин зуны цаг тооллыг мөрдөж эхэлсэн бөгөөд 2005 онд уг тогтоолыг хүчингүй болгож байсан ч 10 жилийн дараагаар буюу энэ жилээс эхлэн дахин зуны цагийн тоололд шилжих шийдвэрийг ийн гаргасан.Цагийн тооллыг урагшлуулснаар байгалийн эрчим хүчийг ашиглах нь эрчим хүч хэмнэх, тариа ногоо тарих болон хувийн аж ахуй эрхлэх, үйлчилгээний байгууллагад үйлчлүүлэгчдийн тоо өсөх зэрэг эерэг боломжийг олгодог тул жил бүрийн гуравдугаар сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 02:00 цагаас эхлэн есдүгээр сарын сүүлчийн долоо хоногийн Баасан гаригаас Бямба гаригт шилжих шөнийн 00:00 цаг хүртэлх хугацаанд Монгол Улсын нутаг дэвсгэрт цагийн тооллыг нэг цагаар урагшлуулан ажил, үйлчилгээний эхлэх цагийн хуваарийг хэвээр мөрдөж байхаар тогтлоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *