Categories
мэдээ нийгэм

Явган зорчигчийг мөргөж амь насыг нь хохироожээ

БЗД-ийн нутаг Товчооны зам, Баянзүрх худалдааны төвийн хойд зам дээр Сонота маркын автомашины жолооч Э, Королла маркын М жолоочтой автомашинууд нь явган зорчигч 55 настай А-г мөргөж амь насыг нь хохироожээ.

Цас орж гудамж замд хальтиргаа гулгаа үүсч байгаа тул замын хөдөлгөөнд оролцож байгаа иргэд, жолооч нар нь урин дулаан цаг ирж байгаа цас амархан хайлж, хальтиргаа гулгаа үүсэхгүй гэсэн өрөөсгөл ойлголттой байдаг. Хэдийгээр цас амархан хайлж байгаа боловч замын зорчих хэсэг гадаргуу нь хальтиргаа гулгаатай болсон байдаг тул анхаарал болгоомж хаана ч илүүдэхгүй.

Иймд замын хөдөлгөөнд оролцож буй жолооч Та бүхэн тээврийн хэрэгслийн хурдыг замын зорчих хэсэг гадаргууны байдал, тээвэрлэж яваа ачаа, цаг агаарын нөхцөлд тохируулан хурдаа зөв сонгож анхаарал болгоомжтой замын хөдөлгөөнд оролцоорой.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *